Д.Ганбаатар: Морь барианы газрыг илүү гоё болгоё

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Монгол Улсын Тод манлай уяач, "Макс" группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар "Наадмын нээлтийг илүү олон хүнд үзүүлье", "Морь барианы газрыг илүү гоё болгоё" гэсэн санаа дэвшүүлжээ. 

Энэ тухайгаа тэрбээр "Монгол төрийнхөө наадамд морь уяж, уралдуулна гэдэг өөрөө нэр төрийн хэрэг. Тэр тусмаа айргийн тавд багтана гэдэг сайхан мэдрэмж байлгүй яахав. Олон хүн чин сэтгэлийн баяр хүргэж байна. Та нартаа үнэхээр их баярлалаа. Харин монгол наадмыг үзэхээр зорин ирсэн гадна, дотны жуулчид сэтгэл гонсгор, ганзага хоосон буцаж байгаа нь харамсалтай. Нээлтийн тасалбар тэдэнд олдохгүй байна. Нэгэнт л асар их хөдөлмөрөөр бүтдэг нээлтийн тоглолтыг 10, 13-нд ч бас үзүүлдэг байвал ямар вэ? Морин цирк, Монгол үндэстний хувцас загвар, нэртэй хамтлагийн тоглолтууд гээд бидэнд бахдалтайгаар үзүүлэх олон сайхан соёл, зан үйл, өв уламжлал бий. Морь барианы газраа ч өшөө илүү гоё болгоё. Тэгж байж жуулчдын сэтгэлд Монгол наадам, монголчууд тод үлдэнэ. Тэд ч цаг заваа зөв зүйтэй өнгөрүүлнэ" гэсэн байв.

Морин спортыг Монголд төдийгүй олон улсын хэмжээнд хөгжүүлж, “Mongolian Saturday” хүлгээ Дэлхийн аварга шалгаруулах Breeder’s Cup тэмцээнд түрүүлүүлж чадсан монгол уяачийн хувьд түүнд морь барианы газрыг өөрчлөх шинэлэг санаа байж л таарна. Харин энэ санаагаа хуваалцахын сацуу хэрэгжүүлэхэд оролцоогоо нэмбэл монгол наадамд нэгэн өнгө нэмэх буй заа. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(202.9.43.28) 2019 оны 07 сарын 22

Үнэгүй авсан газруудаа зараад л тохижуулах нь дээр байх төрөөс баян хулгайчууд нэгдээд сайхан баярлаж яв за

0  |  0
zochin(202.126.89.42) 2019 оны 07 сарын 23

yg zuv mori bariani uzeh orching ulam olon hun uzeheer xoer talaar n uzveri zorulalttai candal tavih xeregtei ochicon hun bur l uzej baihaar tav tyhtai baih deer n ene jil moritoi hun dairch alchihgeed bn lee goe l bolgoh ecteo

1  |  0
Ganbold(121.132.8.15) 2019 оны 07 сарын 27

Mori boh sur shagain harvaag bygdiigni hyi doloon hydagt tovloryyleh heregtei boldog bol hoorondoo km zaitai neg neg saihain tsengeldeh hyreelentei baival goyo shyy

1  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(66.181.184.48) 2019 оны 07 сарын 27

Морь барианы газрыг тохижуулах нь зөв. Үнэндээ морьд үзэхээр очсон хүмүүс бөөн шороо тоос, сэгсийчээд зайрмаг ав гэж орилох эр эм хар хувцастай нөхдийг л харж суудаг. Хэний морьд хэдэд явж байгааг огт мэдэхгүй. Морьдын уралдааны явцыг бичлэгээр үзүүлэх хэрэгтэй. Бичлэг хийхдээ хажууд нь машин дагаж, дэгэн догон болсон замаар нэг нөхөр аахилж уухилж ярихийн оронд 25км газарт шон босгоод 2 талаас нь камераар бичлэг хийж үзүүлээ. Бөөн давхилдсан морьдыг харах биш таньдаг байх нь илүү сонирхолтой баймаар. Суудлыг тохитой болго. Хийх юм их байна.

3  |  0
Привет (103.57.94.220) 2019 оны 07 сарын 22

Миеэтэй хуйвалдаж авсан Яармагийн 70 га газраа чимээ шуугиангуйхэн буцаагаад огч узээрэй

1  |  1
zochin(103.229.122.20) 2019 оны 07 сарын 19

ulsyg kharalguy uuruu saykhan bolgochikh bolomjtoy l khun dee

0  |  0
Top