Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, аварга болсон. Ид хав, эр бяр нь жагссан аавын хүүтэй маргах хүн гараагүй. Түүнийг баяр наадмын түрүү бөхөөр тодорсонд “Моннис” групп жийп автомашинаар байлсан бол түүнийг цалинжуулдаг “Алтай констракшн” групп мөн л автомашин бэлэглэж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл таван өрөө байраар түүний амжилтыг мялаасан. Үүн шиг том дэмжлэг гэж юу байх билээ. Жирийн иргэд 20 жил банкны лизинг төлж хоёр өрөө байртай болж байхад өөрийн хүчээр наадамдаа түрүүлэн таван өрөө байртай болсон түүнийг буруутгах аргагүй. Гэхдээ “шинэ” аварга Энхтөгсийн Оюунболдыг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд лхагва гарагт хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үеэрээ дэд хурандаа цол олгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Э.Оюунболд “Би дэд хурандаа болмоор байна” гэж гүйж очоод энэ цолыг авчихаагүй нь лав. Юманд учир суманд гичир гэдэг дээ. Хүний амжилтыг үнэлж бололгүй л яахав. Гэхдээ жирийн цагдаа халуунд халж, хүйтэнд хөрж, цас, бороонд халиралгүй бүх насаараа ажиллаад ч зарим нь авч чаддаггүй цолыг 26-хан настай бөх хүүд өгчихөөр гомдохгүй яадаг юм. 2015 онд наадамд түрүүлэн улсын арслан цол хүртэхэд нь цагдаагийн байгууллагын зүгээс хошууч цол олгож байсан бол энэ удаад дэд хурандаа цол олгосон нь тэр. Энэ зөвхөн Э.Оюунболдод тохиолдсон ч юм биш. Цэрэг, цагдаа, онцгой байдал гээд бүгд дээрээ бөхчүүд барилдуулдаг. Байгууллагын нэр гаргасан гэдэг хэмжүүрээр бөхчүүд цалин авдаг. Амжилт гаргахад нь цалин цавагаар дэмжихийн буруу гэж юу байхав.
Гэхдээ хүчний байгууллагуудын нэр дээр барилддаг аймаг, улсын цолтой гал унтрааж, шөнө эргүүлд гарч, эх орныхоо дархан хилийг манаж байна гэж дуулсан уу. Дан ганц бөхчүүд цэрэг, цагдаагийн цол хүртээд ч байгаа юм биш ээ. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд түрүүлсэн Г.Ариунбаатар эх орондоо ирээд цагдаагийн ахмад болж байлаа.
Хүчний байгууллагын залуус олон хүний амь нас, эд хөрөнгө авран хамгаалсан гээд хэзээ ч улсын начин, улсын харцага цол хүртэж байгаагүй
Улсын аварга Н.Батсуурийг түрүүлэхэд ОБЕГ-ын дарга дэд хурандаа цол өгч байсан нь ганцхан жилийн өмнөх явдал. Бодвол түүний амжилтыг “онцгой” гэж үзсэн явдал биз. Ц.Содномдоржийг 2017 онд түрүүлэхэд ШШГЕГ-аас дэд хурандаа цолоор шагнаж байсныг уншигчид мартаагүй. Спортоор хичээллэсэн, дуу дуулж амжилт гаргасан хүн бүрт олгодог мялаалгын цол болчихсон. Цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн дээд хэмжүүр болсон энэ цолыг наадамд түрүүлсэн, тав давсан гээд бүхий л хүнд гарын бэлэг шиг тарааж байгаад дургүйцэж байна. Цэрэгт олон жил ажилласан танил маань саяхан “Нөгөө шинэхэн аварга чинь хурандаа болсон гэв үү.
Нэгэн үе аавын хүүхдүүд цусаа урсган байж олон жилийн нөр их хөдөлмөрөөрөө хүртдэг байсан цэрэг армийн асар хүндтэй цол хэргэм энэ цаг үед шалдаа буух ч гэж дээ. Гудмаар дүүрэн хөглөрсөн хурандаа нар боллоо” хэмээн халагласан байна билээ.
Зөвхөн өөрийнхөө төлөө барилддаг, нийгэмдээ бүтээсэн гойд ажилгүй, жалга довын хэрүүлийн гол бай, болохгүй бүхний ард байж л байдаг энэ хэдэн тамирчинд хурандаа цол хурцадна. Ард түмний тэр их хайр хүндлэлээс илүү цол чимэг хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Хүчний байгууллагад насаараа ажилласан хүмүүст л энэ цол нь чухал баймаар сан.
Хүчний байгууллагын залуус олон хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан гээд хэзээ ч улсын начин, улсын харцага цол хүртэж байгаагүй. Байгууллагын жуух, Шударга журам медалиар шагнуулаад өнгөрдөг. Нэг л өдөр уяачид цэргийн цол, сурынхан цагдаагийн цол, шагайн харвааны тамирчид Онцгой байдлын цол авч мөрдэс зүүнэ гээд шуугиад ороод ирвэл яана. Хүчний байгууллагуудын цолыг хүчгүйдүүлж байгаа хүмүүс нь авч байгаа нь бус өгч байгаа хэдэн дарга нар нь. Өгөх өгөхдөө журмаа зөрчин олгож байгаа явдал юм. Гэхдээ авч байгаа хэд нь “Энэ цол надад хэрэггүй ээ” гээд буцааж өгч байсан түүх байдаггүй юм билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тэд чаддаг зүйлээрээ бөхийн цолоо авцгаасан. Өөр ямар цол хэрэгтэй гэж. Тиймээс хүчний байгууллагуудын цол хүртсэн бөхчүүдийн цолыг Ерөнхийлөгч хураах хэрэгтэй. Өмнө нь гурван генералын цолыг хурааж чадсан юм чинь хэдэн бөхийн хурандаа цолыг хураахад тийм ч сүйдтэй юм биш. Шударга ёсыг тогтоох амлалттай гарч ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм шударга бус цол олгодог байдлыг таслан зогсоох цаг нь болжээ.
Жинхэнэ шударгаар ажиллаж байгаа өнөө хэд нь нар, салхинд гандасхийгээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар зүтгэж байна. 20 жил эргүүлд гарсан цагдаа барилдаж, төрийн наадамд түрүүлээгүй л бол улсын аварга цол хүртдэггүй юм шүү дээ.
Хүчний байгууллагууд ажил хийлгүй сул цалин авдаг “хоолны сав”-нуудаасаа салах цаг болсон. Хаана ажилладаг гэдгээ мэдэхгүй бөхчүүд хог нэгээрээ болох нь. Цагдаагийн цол олгох журам гэж бий. Тус журмаар “Цагдаагийн албан хаагчид албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын бүтээлийг харгалзан цагдаагийн цол олгоно” хэмээн тов тодорхой заачихсан. Түрүүлсэн хийгээд улсын наадам амжилттай барилдсан бөхөд цол олгоно гэсэн ямар ч агуулга алга. Цагдаагийн алба хаагчид цагдаагийн цол олгоход дараах хугацааг харгалзан үздэг юм байна. Цагдаагийн дэслэгчээс цагдаагийн ахлах дэслэгч гурван жил, цагдаагийн ахлах дэслэгчээс цагдаагийн ахмад гурван жил, цагдаагийн ахмадаас цагдаагийн хошууч дөрвөн жил, цагдаагийн хошуучаас цагдаагийн дэд хурандаа таван жил, цагдаагийн дэд хурандаагаас цагдаагийн хурандаа зургаан жил байхаар заажээ. Үүнээс үзэхэд Дэд хурандаа хүртлээ дор хаяж 15 жил ажилласан байх ёстой болж таарна. Хэрэвзээ Э.Оюунболд 15 жил нэр дээр нь барилдсан гэж үзвэл тэрбээр 11 настайдаа дэслэгч цолтой, цагдаад ажилладаг байсан байх нь. Ийм үнэлэмж өнөөдөр хүчний байгууллагуудад үйлчилж байгаа болохоор үнэнчээр хөдөлмөрлөж яваа жирийн алба хаагчид нь гомдохгүй байхын аргагүй байгаа биз дээ. Тиймээс наадамд түрүүлсэн бөхөд хүндэдсэн хурандаа цолыг хураая.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 80 )
Зүгээр хураа цагдаагийн байгууллагад 13жил ажилаад ахлагч битгий хэл дэд ахлагчаараа яваа ч хүн цөөнгүй байхад ийм новшийн зүйл байна гэдэг зүгээр л улс төрийн замхрал гэж хэлийдаа өөр юугэхэв
Гэхдээ жирийн цагдаа халуунд халж, хүйтэнд хөрж, цас, бороонд халиралгүй бүх насаараа ажиллаад ч зарим нь авч чаддаггүй цолыг 26-хан настай бөх хүүд өгчихөөр гомдохгүй яадаг юм.
Бөх барилдав, дуу дуулав гэж өгдөг цэрэг, цагдаагийн цолыг хүчингүй болгох хэрэгтэй. Спорт, урлагийнхаа бай шагналыг эд нөхөд хангалттай авч байгаа ш дээ. Улсын хил дээр 30 жил хил хамгаалсан хилчин-офицер өнөөдөр ХОШУУЧ цолтой л тэтгэвэртээ гарч байна. Манай хэдэн генерал, агентлагийн дарга нарын арчаагүй, долигнуур, чадваргүй байдал. Бат-Эрдэнэ, Балжинням, Өсөхбаяр, Эрхэмбаяр, Мягмарсүрэн, Бумбаяр, Батсуурь, Оюунболд хурандаа ч гэх шиг өгсөн, авсан хоёр ичиж үзээч. Сайн дураараа цолоо хураалга л даа. Та нарт тийм хэмжээний цол зүүх цэргийн боловсрол, чадвар, дадлага байхгүй
Спорт, урлагийнханд /бөх барилдав, дуу дуулав гэж өгдөг/ цэргийн цолыг бүгдийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Албан тушаал, цэргийн цолны үнэлэмж гэж нэг юм байдаг даа. Ер нь тэгээд цэргийн цол бол шагнал биш шүү дээ. Манай хэдэн генерал, агентлагийн дарга нарын арчаагүй байдал, долигинуур зан. Өсөхбаяр, Эрхэмбаяр, Ц. Баярсайхан, Батсуурь, Оюунболд хурандаа ч гэх шиг больё. Ичиж үзээч..
teneg pizdakuud shuu
teneg pizdakuud shuu
Тийм шүү жинхэнэ эх орноо хамгаалж байгаа армийнхан, ард түмнээ хамгаалж байгаа цагдаа, гал усны өөдөөс сөрөн зогсож байгаа онцгойгийнхонд цол тэмдэгийг нь өгмөөр байнаа урлаг спортын хан болон бөхчүүдэд тухайн салбарынх нь шагналыг өгдөг баймаар юмаа
Сая Эрүүгийн цагдаагийн 85 жилийн ойн нэвтрүүлгийг үзэж байхад Монгол улсын эрүүгийн цагдаагийн албаны нэгэн дарга ДЭД ХУРАНДАА цолтой байжээ. Бөх хүний хүч чадлыг үнэлэх нь зүйн хэрэг боловч 25 настайдаа дэд хурандаа цолоор шагнагдах нь арай онцгой болов уу. Нэгэнт олгогдсон цолыг гэмт хэрэг хийсэн биш хураагаад яахав дээ. Дараа дараагийн удаа анхаарах биз ээ. Нэгэнт гавьяа байгуулсан бол олгох нь зүйн хэрэг. Дэлхийн түүхэнд ч улс эх орныхоо төлөө гавьяа байгуулсан залуу генералууд зөндөө байгаа.
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Тангараг өргөн салбартаа амь насаа хайрлалгүй насаараа зүтгэж байгаа хүмүүсээс нь харамлаад өгдөггүй цолоо үнэн хүчийг үзүүлсэн эсэх нь ч мэдэгдэхгүй найрааны бөхчүүдэд бөхийн боорцог шиг тараагаад байх нь тэр салбарынхан байтугай eр нь нийт олонд таалагдахгүй байнаа. Цэрэг цагдаа онцгой байдлынхны амь насаараа дэнчин тавин насаараа зүтгээд авдаггүй цолыг хэн нэгэн дуулахд ч юмуу барилдаад уралдаад аваад байх нь шударга биш байнаа.
”Дэслэгч цол”-г ч хүн бүр авчихдаггүй юм. Ядаж 4-5 жил номыг нь үзэж, үзсэнээ шалгуулж, шалгуурандаа тэнцсэн хүн л дэслэгч цол авна. Бөх барилдаад аварга болсон хүн хурандаа цол авдаг бол Хурандаа цолтой хүн бүрт ”Улсын Аварга” цол ӨГДӨГ БОЛМООР ЮМ.
яг одоо олны анхааралд бгаа болохоор ингэж муулаад байгаа юм уу цэргийн байгуулалтын аварга арслангууд улсын цолтонгууд бүгд л хурандаа цолтой бөхчүүд байгаа нийтлэг бичил дээ наад хүүхэд чинь буруугүй ш дээ хорон хэлтнүүд ээ
Buhchuud tsol chimegnees tatgalzana gej bhgui. Hezee ch ooriin sanalaaraa butsaaj ogohgui. Tsol chimeg gunshin iy l bna avahiin tuloo heruul am zarga hiij yavdag amisgaanuud.
Ene baterdene ees ehleltei biz dee. Turuuleh bolgond n tsagdaagiin baiguulaga tsol olgood bsan. Odoo bvr hevsheed iim l baih estoi iym shig bolj dee. Bolih heregtei
Ene baterdene ees ehleltei biz dee. Turuuleh bolgond n tsagdaagiin baiguulaga tsol olgood bsan. Odoo bvr hevsheed iim l baih estoi iym shig bolj dee. Bolih heregtei
Ene baterdene ees ehleltei biz dee. Turuuleh bolgond n tsagdaagiin baiguulaga tsol olgood bsan. Odoo bvr hevsheed iim l baih estoi iym shig bolj dee. Bolih heregtei
unen sejgiin yumaa delhiin devjeend holoo tavij uzeegui poshiknuud bas hurandaa avnaa aan deed surguuld 1 honog suuj uzsen uu nomnii bulan unshsan uu bolovsroliin yamand 10-r angiin bolovsroltoi hun ajildag huuramch diplomoor l yamand ajillah yumaa ene hentiigiihen chini shalgah heregtei bolovsroliin unelgeenii gazar ajilaad odoo yamand ingej boldog yum bnaa huuramch diplomoor amidarch yavnaa hun yanaa mongol mini
Baagii awarga bas ingej l hurandaa bolj bailaa da zailuul yas yman deer surch ajilj nasnii etsest 3n 5n hoshuu awsan ahmaduud l hetsvv l de xaxaxax barag uchriin ch oloogui bga shvvv
ЭНЭ ОНЦГОЙГИЙН ДАРГА БАДРАЛ ЭЛБЭГЭЭГИЙН БАЙШИН САВЫГ АВРАГЧДААР МАНУУЛЖ БӨГСИЙГ НЬ ДОЛООЖ ПЯЛДАГДАЖ БАЙГААД ГЁНЁРАЛ ЦОЛ АВСАНЫГ БҮГД МЭДНЭ. ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ ДАШ ДАРГЫНХАА ЦҮНХИЙГ БАРИГЧ БАЙСАН НӨХӨР . ДЭД ДАРГА АРИУНБУЯН МӨН АДИЛ АХМАД ЦОЛ Ч ЗҮҮЖ ҮЗЭЭГҮЙ АРМИАС ХАЛАГДСАН НӨХӨР ОНЦГОЙД МӨН АДИЛ ТООНООР ОРЖ ИРЭЭД ГЁНЁРАЛ БОЛСОН. ЭДНИЙ ЦОЛЫГ ХУРААВАЛ ШУДРАГА ЁСОНД НИЙЦНЭ. ЭНЭ АЛБАНД 2 ГҮЙ СЭТГЭЛЭЭР НАСААРАА ЗҮТГЭЖ ГАВЬЯА БАЙГУУЛСАН НӨХДИЙН МААНЬ НЭР ЯМАР Ч ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛЖЭЭ .ШУДАГА Л БАЙЯ ДАА. ТЭД ӨӨРСДӨӨ ИЧЭЭД ЭНЭ ЦОЛНООС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ. БХЯ ТӨРИЙН НАРИЙН БАТБИЛЭГ ГЭЖ НӨХӨР МӨН АД
ЭНЭ ОНЦГОЙГИЙН ДАРГА БАДРАЛ ЭЛБЭГЭЭГИЙН БАЙШИН САВЫГ АВРАГЧДААР МАНУУЛЖ БӨГСИЙГ НЬ ДОЛООЖ ПЯЛДАГДАЖ БАЙГААД ГЁНЁРАЛ ЦОЛ АВСАНЫГ БҮГД МЭДНЭ. ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ ДАШ ДАРГЫНХАА ЦҮНХИЙГ БАРИГЧ БАЙСАН НӨХӨР . ДЭД ДАРГА АРИУНБУЯН МӨН АДИЛ АХМАД ЦОЛ Ч ЗҮҮЖ ҮЗЭЭГҮЙ АРМИАС ХАЛАГДСАН НӨХӨР ОНЦГОЙД МӨН АДИЛ ТООНООР ОРЖ ИРЭЭД ГЁНЁРАЛ БОЛСОН. ЭДНИЙ ЦОЛЫГ ХУРААВАЛ ШУДРАГА ЁСОНД НИЙЦНЭ. ЭНЭ АЛБАНД 2 ГҮЙ СЭТГЭЛЭЭР НАСААРАА ЗҮТГЭЖ ГАВЬЯА БАЙГУУЛСАН НӨХДИЙН МААНЬ НЭР ЯМАР Ч ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛЖЭЭ .ШУДАГА Л БАЙЯ ДАА. ТЭД ӨӨРСДӨӨ ИЧЭЭД ЭНЭ ЦОЛНООС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ. БХЯ ТӨРИЙН НАРИЙН БАТБИЛЭГ ГЭЖ НӨХӨР МӨН АД
Zuv, demhij bna.Manai mongolchuud yulangua ene dargantsaruudiin tolgoi bolon yhamsar ni yaj ajillaad bainaa??
Ene buhchuudediig tsegiin tsoloor chagnadagaa boliochee nuguu malnuud ni ichihgui ymaa ene soliorloo boliochee
Иймэрхүү балай юм сүүлийн үед их газар авч байна.маш зөв санааг гаргажээ.Үнэн юм бичсэн байна.Тэдгээр байгууллагад ажилласан хэмээн зүгээр өөрийнхөө дасгал сургуулийг хийж. хувийнхаа төлөө зүтгэж байгаад өчнөөн төчнөөнөөр нь цалин авна.Тэгээд нойр хоолгүй, амь насаа алдан байж зүтгэсэн онцгой албаныхны авч чаддаггүй цолыг шагнал болгож хэдэн хөлстөй бөхчүүлд өгөөд байгааг үнэхээр зэвүүцэж байна. Бялдууч дарга нар нэгийг бодох хэрэгтэй.Бөхчүүд хүн ардынхаа төлөө хийсэн юмгүй идээд хэвтэж байдаг биз дээ.Цэргийн цолноос гадна аваад байгаа шагнал нь хангалттай баймаар юм.Ичихээ ч байчихсан шуналта
mash unen . uyn tom zol. bairu mashin. dendlee. yadarsan irgedee demjihgui baij ganz horomin amjiltand shagnalaar uraldaj baina. zaluu hun baina ene olon mashin shagnalig enereliin uilct handivlaarai
Оюунболдын буруу юу байхав дээ тэр өгсөн цуг зураг патиараа даруулсан нөхдийг ажилаас нь хал хөө тэгж байж энэ муухай долдой зан дээрэнгүй үзэл арилна нэг ёсондоо энэ чинь албан тушаал алдар нэрийн авилгал
Маш зөв
Оюун болд аварга шударга зан гаргаж дэд хурандаа цолноосоо татгалзаж жинжинэ аварга хүн гэдгээ харуулаасай
буян биш төмөр дааж амьдрах уу даа хө
Ene demiirliig bolimoordoo ene buduun huuhed yadahdaa tsergiin alba haasan bolob uu chabaasdaa
ЦЭРГИЙН АЛБА ХААЖ ҮЗЭЭГҮЙ АЛБАНЫ НЭР ХҮНДИЙГ УНАГАЖ БУЙ ХӨГИЙН МОНГОЛ БӨХЧҮҮД ГЭХ МАНИН ЭРЧҮҮД НАСААРАА ЗҮТГЭЭД ЦАЛИНГААС ӨӨР ОРЛОГГҮЙ АЛБАА ДУУСГААД ЯВДАГ ЦОЛ АВЧ АМЖААГҮЙ ОФИЦЕР АХЛАГЧ НАРЫГ ДОРОМЖИЛЖ БАЙНА АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АМИА АЛДСАН ОЛОН ЗАЛУУС БАЙДАГ ТЭДЭНД НЭХЭН ЦОЛООР ШАГНАЖ ЧАДДАГГҮЙ ШҮҮ МУУ УЛС ТӨРИЙН ТОМИЛГООТОЙ ДАРГА СЭТЭР ЗҮҮСЭН НОВШНУУД
Гахай гахай гахай
Миний 1945 оны чөлөөлөх дайнд амь биеэ үл хайхран тулалдсан ахмад дайчин хүн. Гэвч юун хурандаа ямар ч цолгүй явж байгаад бурханы орондоо одсон...
Ухаандаа амьдралыг нь баталгаатай болгож байгаа нь тэр бололтой. Цаашид хучний байгууллагын цол огч цаг наргуй хоолтой хоолгуй зутгэдэг хумуусийг доромжлохоо больж, 4 хуухдээр 50 настайдаа тэтгэвэрт гардаг эмэгтэйчуудийн хэмжээний тэтгэвэр тогтоон огч амьдралыг нь баталгаажуулдаг болох хэрэгтэй. Хэрэв баянмонх монхбатын уед ингэдэг байсан бол тэд нар бараг генералиссмус болчих байсан юм байна шуу дээ.
Компани ямар зорилгоор энэ их хэмжээний мөнгийг шагнал болгож өгдаг юм болоо
Компани ямар зорилгоор энэ их хэмжээний мөнгийг шагнал болгож өгдаг юм болоо
Компани ямар зорилгоор энэ их хэмжээний мөнгийг шагнал болгож өгдаг юм болоо
Зөв шүү... Хүчний байгууллагын цол гэдэг дуу дуулаад авдаг гавьяат огт бус... Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж хэзээний үг бий...
жирийн цагдаа нарт улсын начин цол егсентей ялгаагуй энэ тэнэглэлээ зогсоо
Энэ одоо хурандаа болоод юу хийх юм бэ.Боловсрол мэдлэг хүрэх үү . Цааш нь бичих үү
Цэргийн цол өгөхөө болчихоож ээ ер нь бөхчүүд авир муутай гарууд байдаг шүү юу цол өгөх өгсөн цолоо хураа
НААДМААР ТҮРҮҮЛНЭ ГЭДЭГ БОЛ ТУХАЙН ХҮНИЙ СПОРТЫН АМЖИЛТ ГЭТЭЛ ХУРАНДАА ЦОЛ ЧИНЬ ТУХАЙН ХҮНИЙН АЛБАН АЖЛЫН ҮНЭЛГЭЭ БАЙМААР. ГЭТЭЛ СПОРТОД АМЖИЛТ ГАРГАЛАА ГЭЭД ЯМАР УЧРААС ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЖ БАЙНА. АЛБАН АЖИЛДАА ЯМАР АМЖИЛТ ГАРГА АН ХҮН ЮМ БЭ0?ИЙМ ЦАДИГГҮЙ ЗҮЙЛЭЭ БОЛЬМООР ЮМ?ЭНЭ ПРАКТИК НЭГ БИШ УДАА ДАВТАГДАЖ БААЙНА6 ЯМАР ХУУЛИАР ЭНЭ ЗАВХРАЛЫГ ХИЙГЭЭД БАЙДАГ ЮМ БЭ?
энэ арай л юмаа бөх бөхөөрөө цагдаа цагдаагаар байх хэрэгтэй дэд хурандаа цолийг хураах хэрэгтэй яаж яваад 11 насандаа дэслэгч болчвоо өгж байгаа нь тэр авж байгаа нь ч тэр ичээсэй билээ цагдаагийн ерөнхий газрын дарга ядаж насын бододгүй юм байхдаа цагдаагийн цолийг уландаа гишгэж байна шдээ
Hurandaa tsol ter ued tsergiin deed tsol blaa tsuuhun argauil hurandaa nar bla odoo ichij uhlee nusnuud bugd ene tsoliig zuuh bolj dee
Эд нар түрүүлээд хурандаа болж байхад сая тэр обег-н ахлах дэслэгч залуу 11 жил ажиллаад 182 хүний амь нас аварчихаад үйлчилгээний гавьяат ажилтан болж байдаг шударга ёс уу? Эд түрүүлээд тэр цолыг нь авч байгаа бол тэр залууд аварсан хүнийх нь тоотой дүйцүүлээд дархан аварга цол олгоё тэгвэл шударга юм биш үү
ЭХ ОРОНДОО ЖИНХЭНЭ БААТАРЛАГ ГАВЪЯА БАЙГУУЛААД , ИСГЭРЭХ СУМНААС АЙХГҮЙ АМЬ БИЕ ХАЙРГҮЙ ТЭМЦДЭГ ЦЭРЭГ , ЦАГДАА , ОНЦГОЙ ГИЙНГОО АЛДАРТНУУДААРАА ӨГЧ БАЙМААР ДАА. ТЭД ЯМАГТ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮРХ НЬ ЦОХИЛДОГ ХҮМҮҮС ЮМ. ХАРИН БӨХЧҮҮДЭД ТУСГАЙ УРЛАГ СПОРТЫН ДЭЭД ЦОЛЫГ НЬ ӨГЧ БАЙМААР ЮМ .
Turuulsen saihan bn. Ahiin duu gehde ded huranda arai bishee. Ichih nuurte bol awch haya. Baildagchaa zuu chi.
nertei n bvh salbariin shagnaliig olgo ervvl mendiin bolovsroliin huuli zvin tergbvnii ajiltan gm
Цэргийн цол гэдэг бол албан тушаал биш .Эрт дээр үед бид бүхэн баатарлаг гавьяа байгуулсан бол шалгарсан цэргүүддээ цол ахиуулдаг байсан. Энэ бол буруу зүйл биш ямар албан тушаал биш дээ юундаа эмзэглээд байгаа юум бээ энэ бол зөв бөх мррь бол Монголын уламжил байдаг л зүйл ш дээ битгий бүх зүйлд ингэж туйлшраад бай Монголчуудаа
Энэ жилийн баяр наадмын хамгаалалтаар бөхийн цэцийн амсрын хамгаалалтад зогсож байтал нэг улсын харцага хүрч ирэн орох гэхлээр нь та ийшээ орж болохгүй ээ энд бөхийн комиссоос өөр хүн орох ёсгүй гэхэд би тэгвэл наадмын дэвжээн дээр чинь гараад хэвтчихье тэгээд чи гаргаарай бас чиний наад зүүж байгаа ганц том таван хошуу над бүр 2 байгаа гэж ирээд баахан хэл амаа бэлүүдэж байгаад орж суусан даа
Тун зөв өнцөгийг гаргаж нийтлэсэн байна. Нэмээд хэлэхэд БӨХ гэж ирээд онцгойруулсан ч энэ хэд маань Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг даахаа больсон, бөхийнхөө жудаг, ёс суртахуунаараа ч базаахгүй болсоныг Наадмын нэвтрүүлгээр ахмад үеийн төлөөлөл, аварга цолтонгууд нь хүртэл харуусаж ярьж байдаг шүү.
ардын цэрэг, цагдаа, онцгой, хилийн цэргийн анги нэгтгэлд данстай, тэндээс цалингаа аваад ажилдаа очдоггүй, хор найруулж, даваа оноо наймаалцдаг, бөх нэрээр худлаа хэлж, хулгай хийх нь холгүй, өнгө мөнгөн шунагсад бөх нэртэй бэрд маш их болжээ. Хүний чанар муудсан л гээд байдаг хамгийн их хүний чанаргүй улсууд бөхчүүд байдаг юм билээ.
нямдоржийн хамаатан будмал хүүхэн юу ч хийж бүтээгээгүй юууу ч чадах юмгүй хүний хэлснийг давтагч тоть байж цагдаагийн ахмад цолтой. үхсэн цэргэ хүүгийн хохь гээд хуцаад явж бсан биздээ юуун гада гандах Тэгтэл энэ хүн бол хийсэн зүйлтэй шүү
yu xiisen gej xurandaa tsol olgoj bga yum be ene muu malnuudad
Хадаа аварга насаараа л ахлагч цол зүүсэн өгөх гээд аваргаар нь гангарах гээд байгаа бол ядахдаа байлдагч цолыг нь өг өөр цол хүндэд нь
Цэргийн цол ямар ч үнэлэмжгүй болсон ёс нь хүртэл хурандаа ха ха дэндэнээ. Хүрэлсүх армид байсан ньүнэн гэхдээ ахмад цолтой байгаагүй яахаараа шууд хурандаа болдгийн. Энэн шиг түрүүлсэн бөхөд цэргийн цол өгөхөө болио ард түмэн эх орноо хамгаалагч эр цэрэгт цол өгхийг шаардаж байна. Олигтой ёсолж чадахгүй юмнууд
Монголчууд бөхчүүлдээ бүгдэд нь бай шагнал өггөх нь хэрээс хэтэрлээ.Одоо УИХ гишүүнээр хичнээн ч бөхийг сонгов.Одоо генерал цол өгөх л дутаж.Батэрдэнэ,Өсөхбаяр гээд олон л бөхөд хурандаа цол өгсөн.Ядаж УИХ гишүүнээр сонгохоо болимоор юм.Тэнэг монголчууд тэнэгээрээ дуусах юм.
Шагналаас татгалзах монгол хүн байна уу.Яг үнэндээ шагнал авсан өгсөн тохиолдолд бид ичих юм.
Дээр үед Цэдэнбала-Филатовад ”Улсын тэргүүний анчин” Цол тэмдэг олгочихсон байж билээ. Одоо энэ ялгаагүй мэт санагдана. Оюунболдод ч арай пялдагадаагүй байх. Дамжуулж Нутгийн ах нар ЕС болон Ба аварга нарт л пялдагадаж байгаа болов уу. Үе үеийн монгол төрд пялдага бялдууч нар байсаар ирсэн, тасрахгүй юм аа. ккк
Цэргийн хүн олон жил хөдөө гадаа, гэр бүлээ орхин байж олон жил ажиллаж авдаг цол байхаа. Хүндэтгэлэй цол , барилдлаа, давлаа гээд өгөөд байдаг эд биш л баймаар. Дарга нар нь өөрснөө цүнх барьж байж болсон байх тэгээд л тоохгүй хэн хүнд олгоод байдаг байх нь
Барилдаад түрүүлбэл генерал маршал юу байна түүнийгээ өгчих дараа нь гишүүн сайд шагнал байнаа хэ хэ
Барилдаад түрүүлбэл генерал маршал юу байна түүнийгээ өгчих дараа нь гишүүн сайд шагнал байнаа хэ хэ
Төрийн байгууллагын цол тэмдгийг баруун зүүнгүй тарааж байдаг Цагдаа,арми онцгой байдал шүүхийн шийдвэр гм... хүчний байгууллагуудын удирдлагыг нэг харж үзэх цаг нь болсон .
дээр үед Цэдэнбала-Филалатовад монголын анчдын нийгэмлэгээс ” Улсын тэргүүний анчин” цол тэмдэг өгчихсөн байж билээ. Тэр үед ч яахав , долигонох аргаа олж ядаж байсан хэрэг биз. Одоо яасан гэж ингэж байдгаа барьж гүйнэ вэ. Арай Оюунболдод пялдагадана гэж баймааргүй юм, дамжуулж нутгийн ах ЕС , Ба аварга хоёрт л пялдагадаж байгаа хэрэг байх даа. ккк
Сангийн яам ийм юманд хориг тавьж улсын төсвийг хэмнээч.
Тийм шүү дээ. Үнэхээр барилдаж чадаж л байвал тэр бөхийнхөө цолыг авч баймаар юмаа.Энэ цолыг жинхэнэ авдаг цагдаа, онцгой байдал, ШШГЕГ-н хүмүүсийн ажилладаг урам зоригийг нь битгий үнэгүйдүүлж бууруулж бай гэмээр байна,
урлаг, спортын төдийгүй намын томилгоогоор албан тушаал аваад тэгээд цэргийн цол авсан хүмүүсийн цолыг шууд хураа. аймаг, дүүрэг, хотын спорт хороо гэж төрийн байгууллагууд бий. тэр байгууллагын эсвэл спорт клуб, соёлын орон, соёл урлагийн газруудад хамааруулж бүртгээд амжилт гаргавал мөнгөн шагнал олгож байх нь зүйтэй.
Цагдаагийн офицеры ажилласан жил, гаргасан амжилтаар нь олгодог ээлжит цолыг нь олгохгуй луу унждаг, еерее алдаа дутагдал гаргаагуй мертлее хариуцсан Албан хаагч нь амралтын цагаараа архи ууж зерчил гаргасны телее хариуцлага хулээлгэх нэрээр(алдаа гаргасан хэний емнеес хэлмэгдуулэх замаар) цолыг нь бууруулж шийтгэдэг, мертлее ямарт нь тэр цолыг шагнаад байдгийн учрыг олмоор юм! Хуйтэнд херч, халуунд халж, бороо ксандрейка норм олны амар амгалангийн теле халуун амь булээн цусаа хайрлалгуй ергесен тангарагтаа унэнчээр зутгэж байгаа цагдаа болон Цагдаагийн офицеруудад баярлалаа!!!
Тиим шүү цагдаагиин байгуулагаас ингэж цолыг үнэгүйдүүлж байгааг таслан зогсоо ерөнхии сайд !ерөнхиилөгч уих дарга нар аа! Дэндүү гэхэд арай л биш. Эсэргүүцэж байна цагдаа хүчнии байгуулагынханд цэвэрлэгээ хииж арга хэмжээ авч баймаар даа
Өгч л байвал юу ч хамаагүй авах юм алдарт эхийн нэгдүгээр одон өгвөл яасийн,