ЖЮҮ ЖИЦҮ: Хөөрхөн бүсгүй Молдир Мекенбаева эхний өрсөлдөгчөө яллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Жюү жицү бөхийн Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн тэмцээн "Монгол бөхийн өргөө"-нд үргэлжилж байна.

Өнөөдөр /2019.07.19/ тэмцээний од, үзэсгэлэнт төрхөөрөө олны анхаарлыг татаж буй Казахстаны тамирчин бүсгүй Молдир Мекенбаева барилдаж байгаа юм. Newaza буюу үндсэн төрлийн 52 кг-д өрсөлдөж байгаа Молдир Мекенбаева дөнгөж сая эхний ялалтаа авлаа. Тэрбээр Тайландын тамирчныг ялав.

Молдир Мекенбаева нь 1997 онд Казахстаны Алматы хотод төрсөн. 2016 онд Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 49 кг жинд барилдан, аварга болж байсан. Харин 2017 онд дээрх жиндээ мөнгөн медаль хүртсэн ба жюү жицү бөхийн чансаагаар улсдаа нэг, Азид 14 дүгээрт эрэмбэлэгдсэн ажээ. 

Казахстаны Назарбаев их сургуульд жүжигчин мэргэжлээр суралцаж, төгссөн. Казахстаны өв соёлыг харуулсан хэд хэдэн кинонд дүр бүтээсэн гэдэг. 

Экстрим спортоор хичээллэдэг. Мөн шаггүй шатарчин. Дуулах, гитар тоглох дуртай түүний инстаграм хуудас 60 мянган дагагчтай. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хоорхон(2.72.130.151) 2019 оны 07 сарын 22

Хоорхон бусгуй бн. Манайхан бол загвар омсогч болоод шоудоод яавчих байхаа.

0  |  2
Казах(202.126.88.180) 2019 оны 07 сарын 20

Алга Казах кызы

0  |  0
Казах(202.126.88.180) 2019 оны 07 сарын 20

Алга Казах кызы

0  |  0
Top