ИХ ХУРД 8: Уралдаанч хүү Б.Энхбаяр НЭГ ӨРӨӨ БАЙРААР шагнууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 20

Шигшмэл морьдын "Их хурд" уралдааны азарга насны морийг унаж түрүүлүүлсэн Б.Энхбаяр гэх найман настай, хоёрдугаар ангийн сурагч хүүг Монголын Морин спорт уяачдын холбооноос нэг өрөө байраар шагналаа. Унаач хүү Б.Энхбаяр нь Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр азаргыг унан хурдлуулсан юм.

Энэ жил “Их хурд 8” уралдаан Монгол туургатны морьтны өв соёлын наадам нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын Морин спорт уяачдын холбооноос түрүү морийг “Ланд 200” автомашинаар байлах бол унаач хүүхдийг нэг өрөө байраар урамшуулсан нь наадмын шинэ жишиг болов.

“Их хурд-8” наадмаар адууны өв соёлыг сурталчлах үзэсгэлэн, худалдаа, “Айраг” фестиваль, хүрээ цам, шашны зан үйл, 21 аймгийн шилдэг “Адуучин” тэмцээн болон “Сайхан хос морьтон”-ыг шалгаруулахаар болжээ. Мөн “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан, “Гийнгоо марзай”-н улсын уралдаан, жороо морь, сонгомол морин спортын үзүүлэх тоглолт болон морин цирк, уламжлалт “Адуучин” тэмцээнийг зохион байгуулна. Мөн Монгол Улсын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр, угсааг сайжруулж хурдны чиглэлээр өсгөн үржүүлсэн адуучдыг шалгаруулан “Алтан” азарга, “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг тодруулах юм. Уг шагналд нэр дэвшигчид 2016, 2017, 2018 онуудад Төрийн их наадам, Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдаан, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанд хамгийн олон түрүүлж, айрагдсан, өвөг дээдсийн удам судар, орон нутаг, уул ус, адууныхаа удам угшлийг алдаршуулан гайхагдсан адуучны гэр бүл, гал голомтод “Алтан” азарга шагналыг олгох юм байна. Мөн “Мөнгөн” гүү, “Молор” унаганы эздийг амжилт үзүүлсэн үзүүлэлтийг харгалзан тодруулах аж.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mat-iin olimpiad(108.218.234.108) 2019 оны 07 сарын 21

Olon ulsiin matematikiin olimpiadad medal avsan huuhduudee shagnaarai. Bid oyun uhaanaa unelj baij hugjinu shuu!!!

1  |  0
zochin(122.201.21.52) 2019 оны 07 сарын 21

mash zov uraldaanch huuhed bugd ingej bicheerei unaach gedeg ni onovvhgui

0  |  0
Altansuh(103.57.92.103) 2019 оны 07 сарын 20

Nudee olj dee

1  |  0
кккк(66.181.161.24) 2019 оны 07 сарын 21

тэгээд л хүүхдээ мордуулаад шагналыг нь ѳгчихнѳ л дѳѳ ккк удахгүй миний хүүхэд анх унаж байсан гээд л хэл ам гарч ирнэ

1  |  0
Jawhaa(66.181.161.7) 2019 оны 07 сарын 20

Saihan medee bn iim jishig togtoosoi

2  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...

0  |  0
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...

0  |  0
zochin(202.131.225.205) 2019 оны 07 сарын 20

Shagnal bolj baina aa. Harin erliiz azarga turuulrh ni zugeer uu.

0  |  1
Иргэн(202.21.107.80) 2019 оны 07 сарын 20

Сэтгэлд хүрсэн шагнал байна даа. Уяач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх нь шударга үйл шүү! Ийм жишиг тогтох болтугай!

0  |  0
zochin(103.229.122.20) 2019 оны 07 сарын 20

bayryg ni unekheer ugdug l baygaa daa , tegj baygaad < yakhguy > baygaa

0  |  0
Иргэн(122.201.26.206) 2019 оны 07 сарын 20

Хийморилог сайхан наадажээ?! Баяр хүргье?!

1  |  0
Нандиа(203.91.115.42) 2019 оны 07 сарын 21

Үнэхээр сайхан мэдээ байна. Морины хүүхэд чинь хүн баярлаад хөөрч байхад шавар шороо халуун бороог үл ажран бодол санаагаа өөрийн биендээ ахдсан зүйлийг бодож уралддаг. Тиймээс байр өгөх нь маш зөв. Бөхөд өгч байгаа юм чинь хүүхдэд үнэлэмж хэрэгтэй

7  |  0
зочин(202.9.43.192) 2019 оны 07 сарын 20

сэтгүүлч нэртэй эргүү малаа. тэнд байгаагүй бол худлаа шаахаа больчих. Нямжавын хээр түрүүлээ биз дээ

1  |  1
Top