Дуурийн өлгий нутаг Итали улсад дэлхийн дуурийн дуучид шилдэгээ шалгарууллаа. Энэ сарын 17-20-ны хооронд зохион байгуулагдсан "Concorso Internazionale Francesco Paolo Neglia" Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин тёнор Д.Эрдэнэ-Очир амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ.
Д.Эрдэнэ-Очир нь тус уралдаанд тёнор хоолойны драматик дүрд дуулжээ. Тэрбээр өдгөө УДБЭТ-ын тёнор хоолойны драматик дүрүүдийг ганцаараа үүрч яваа, хүчтэй хоолойтой дуучин юм.
Д.Эрдэнэ-Очир нь Кармен дуурийн Хосе, Тоска дуурийн Каварадосси, Турбадур дуурийн Манрико зэрэг хүнд дүрүүдэд дуулдаг чадварлаг дуучдын нэгд зүй ёсоор багтдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Ng medeeelel tawihdaa jaahan bagtsaatai ym tawij bai hudlaa sinsatslaad shildegiin shildeg gej ireedl. Uraldaanii talaar netees orood haraarai kkkkk hoshin shogiin l ym bainalee...