Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар хурдан морины шүдлэн насны уралдаанд барианы зурхай дөхөх торгон агшинд бусдаасаа хол тасархай давхиж явсан халзан зээрд үрээ хадуурч бүдэрч билээ. Авхаалж самбаатай хүү, хүлэг хоёр бариа руу довтолгон давхиж, гуравт хурдалж уясан эзэн, хурсан олны зүрхийг огшоож, цөсийг хөөргөн, хайрыг булааж, халуун нулимс дуслуулсан билээ. Энэ наадмын чимэг, ирэх наадмын өнгө болсон хүү, хүлэг хоёртой Төв аймгийн зүлэг ногоон дэнж дээр Монгол Улсын Манлай уяач Т.Ихбаярын гал дээр учран золгов. 13 настай ч шавилхан биетэй, хэвлүүхэн яриатай, сэргэлэн хүүг Ц.Баярбат гэдэг.
-Сайхан наадав уу. Аав, ээжийг нь хэн гэдэг вэ?
-Сайхан. Манай ээжийг Золзаяа, аавыг Цэдэвжамц гэдэг.
-Аав, ээж нь хаана ажилладаг вэ?
-Хоёулаа Налайхад Тоосгоны үйлдвэрт ажилладаг.
-Ээж, ааваасаа хэдүүлээ билээ?
-Гурвуулаа. Нэг эгч, нэг дүүтэй.
-Хаана, ямар сургуульд сурдаг билээ?
-Налайхын “Эрдмийн оргил” сургуулийн зургаадугаар ангид сурдаг.
-Ямар хичээлдээ дуртай вэ?
-Математик.
-Морь унахаас өөр ямар авьяастай вэ?
-Урлагийн үзлэгээр монгол бүжиг бүжиглэж байсан.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?
-Уяач.
-Яагаад уяач болъё гэж бодсон юм бол?
-Морь уях сайхан.
-Юу нь сайхан юм бол оо?
-Хөдөө морь унаад давхих нь сайхан.
-Хэдэн наснаасаа морь унасан бэ?
-Есөн наснаасаа морь унаж эхэлсэн. Анх шар хээр гэдэг даага унаад улсад түрүүлж байсан.
-Манлай уяач Ихбаяр ахынхаа морийг олон жил унасан уу?
-Үгүй, өмнө нь Далай гэдэг уяачийн гал дээр байсан.
-Хэзээ энэ гал дээр ирсэн бэ?
-Энэ жил ирсэн.
-Энэ жил хэдэн насны морь унаж, хэдэд давхив даа?
-Хязаалан тавт, шүдлэн гуравт орсон. Их нас давхисан боловч яваагүй ээ. /шилээ маажив/.
-Өвлийн уралдаанд давхиж байв уу?
-Давхиж байсан.
-Өвөл, зун хоёрын алинд нь морь унавал гоё вэ?
-Ялгаагүй дээ, өвөл хацар л хайраад байдаг юм.
-Морь унаж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Шувуу шиг нисэж байгаа юм шиг санагддаг.
-Яг тэр үедээ юу боддог вэ?
-Түрүүлнэ дээ л гэж боддог.
-Энэ жилийн наадмаар зээрд үрээ, та хоёр олон түмний хайрыг татаж, маш их баярлуулсан. Мориноос унахдаа өвдсөн үү?
-Өвдөөгүй ээ. Морио ташуурдаад бушуухан мордоод давхихаа л бодсон.
-Мориноос уначихаад сандарсан уу. Тэр үедээ яг юу бодсон бэ?
-Мориноосоо унахдаа айрагдахгүй нь дээ л гэж бодож сандарсан.
-Чи яг түрүүлж байсан шүү дээ. Айрагдахгүй байж болохоор байсан. Барианд орохдоо юу мэдэрсэн бэ. Түрүүлсэнгүй дээ гэж харамссан уу эсвэл баярласан уу?
-Түрүүлсэнгүйдээ гэж харамсаагүй, айрагт багтсан даа баярласан.
-Уралдаж байхдаа морьтойгоо ярьдаг уу. Та хоёр яаж ойлголцдог вэ?
-“Хадуурч болохгүй шүү” л гэж хэлдэг. Манай зээрд хадуурах гээд байдаг юм л даа.
-Уралдаанд ямар ямар хамгаалалтын хувцас өмсдөг вэ?
-Каск, өвдгөвч, тохойвч өмсдөг.
-Мориноос унаад бэртэж гэмтэх вий дээ гэж айдаг уу?
-Айх нь айна л даа. Гэхдээ би чинь эр хүн шүү дээ.
-Морины гал дээр хэр удаан байрладаг вэ?
-Зуны амралтаараа байдаг.
-Гэрээ санадаг уу?
-Санах нь гайгүй ээ, энд олон хүүхдүүдтэй байдаг болохоор. Гэхдээ ээжийгээ жаахан санаж байна.
-Хэдэн хүүхэд байдаг юм бэ. Хамгийн сайн найз чинь аль нь вэ?
-20-иод хүүхэд бий. Баяржавхлантай найзалдаг.
-Ээж нь хүүгээ эргэж ирж байна уу. Чамд юу гэж захидаг вэ?
-Хааяа ирдэг. Томоотой байгаарай. Хүний үгэнд сайн ороорой гэж захидаг.
-Зуны амралтаараа морь унаж өнгөрүүлэхээр нь шагнаж урамшуулдаг уу?
-Цалин авдаг.
-Тэр мөнгөө юунд зарцуулдаг вэ?
-Мориныхоо цалингаар хичээлийн хэрэгсэл, хувцсаа базаана даа.
-Морио яаж сойж, хэр зайнд тарлаж байна даа?
-Ах нар морьдоо тэжээнэ. Хөлсийг нь хусна. Дараа нь бид нар саахалт хэртэй тарладаг.
-Бүх насны морь унадаг юм байна. Ямар насны морь унахад урамтай давхидаг вэ?
-Их насны морь хурдан давхидаг.
-Морь унахаас гадна юу сонирхдог вэ?
-Цагдаа болох гоё юм уу гэж боддог.
-Хүй долоон худагт болох “Их хурд”-аар ямар насны морь унах вэ?
-Их нас, азарга, эрлийз морь унана.
-Эрлийз морь, монгол морь унахад ялгаатай юу?
-Эрлийз морь өндөр. Монгол морь хурдан байдаг.
Сэтгэгдэл ( 28 )
Унаач гэж бичиж ярихаа л больмоор байна даа хурдан морины хүүхэд эсвэл уралдаанч хүүхэд миний хувьд хурдан морины хүүхэд гэх нь илүү сайхан сонсголонтой санагддаг хүмүүс минь алдаагаа байнга засаж залруулж баймаар байна
Хөөрхөн дүү минь аав, ээждээ ачлалтай мундаг хүү болоорой. Эгч нь чамаас нэг ах, нэг дүү 2 хүү бн морь унах нь бүү хэл ойртохоос ч айдаг хотыг 2 бнаа, чамайг харж бахархаад сууж бн..
Mundag sergelen huudee ulam ih amjilt husie
Мундаг хүү шүү. Сайн хүн болоорой. Ном эрдэм сайн сураарай. Чамд эх орондоо байгаа төдийгүй,гадаадад байгаа элэг нэгт монгол түмэн бүгд хайрласан,бас уйлсан шүү. Баярласан гэж чигтээхэн шүү.
Эр хүүн.
малчин Монгол хүн ийм л авхаалжтай болж өсдөг юм. хүнтэй харьцаж байгаа, юмны учир олж байгаа энэ тэр бол өөр байдаг
Сэргэлэн хүүд баяр хүргэе. Мордуулахад нь тусалсан 2ахдаа заавал баярлалаа гэж хэлээрэй. Уулзахад нь ээж аав нь тусална биз ддэ. Монгол эр хүн төлөвшихөд нь энэ тун чухал
иим хөөрхөн цовоо хүүд бай шагнал тусад нь өгөх хэрэгтэй женко бат тулгаа чамд тиим мэдэл бгаа биз дээ, монгол хүн бна даа
Estoi l er hun dee Mongol huuhduud ymar eruul chiireg gazar ustaigaa oirhon engiin borhon haragdaj bna aa Bi ch bagadaa shoroogoor togloj ussun EE MINII SAIHAN MONGOL ORON MONGOLCHUUD MINE DEE
Мундаг авхаалжтай сэргэвэн хүүд,сурлага,спортын өндөр амжилт хүсьё.мориноос унаад айж тэвдээгүй ,овсгоотой хүү гээд хүн бүхэн магтаж байна даа.амжилт хүсьё.
Baharhmaar huu yma az od ni vrgeljid giij ywag
Нээрээ л эр хүн дээ
БҮДЭРЧ УНАХАД НЬ ТУСАЛСАН 2 АХТАЙГАА ОЧИЖ УУЛЗААРАЙ. ЭР ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ТЭГДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ...
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913
tegelgui yahaw,chi bol mundag er hvn,aztai,odtoi er hvn.......
эр хүн дээ..
morio unuulj bui uyach nar min unaj bui huuhdee sain harj vzdeg baimaar bna huuhed ami nasaa denchin tabij ta narin morig unaj baidag shuu uhaantaihan bodoj vzej baigaarai
Ene hurdan mori olon jil ynak bga huuhduudiig eruul mendiin uzlegt oriulj, osoltiin yamar negen gajuudal bga esehed anhaarch, eruul mendiin yam shinjilgeend oruulah heregtei. Magad yamar neg helbeereer eruul osch boijih erhiig ni zorchij bj medeh um!
Ene hurdan mori olon jil ynak bga huuhduudiig eruul mendiin uzlegt oriulj, osoltiin yamar negen gajuudal bga esehed anhaarch, eruul mendiin yam shinjilgeend oruulah heregtei. Magad yamar neg helbeereer eruul osch boijih erhiig ni zorchij bj medeh um!
hoorhon huu.uyach n huug sain shagnasan bh gj bodoj bn.amidral n saihn gerel gegeetei bhiig husy