СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голд машинаа угааж байсан иргэн живж, амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

Өчигдөр буюу долоодугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт автомашинаа угааж байсан иргэн живсэн тухай дуудлага ирүүлжээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын аврагчид 3-4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж, осолдсон газраас зүүн зүгт гурван км зайд буюу Урандөш багийн Улаан байшин гэх газраас өнөөдөр /2019.07.25/ 08:22 цагт цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (143.176.142.132) 2019 оны 07 сарын 26

yaah gj gold mashinaa ugaasiin savdag amii ni avch bgaan

2  |  0
Top