ОХУ-ын Москва хотноо болсон морин тойруулгын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид багаараа хоёрдугаар байр эзэлж, гурван мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо иржээ.
2016 оноос хойш зохион байгуулж буй тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг тамирчид ирж оролцжээ. Нийт 10 гаруй баг өрсөлдөж, гурван эрэгтэй, нэг эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй Монголын баг тамирчид дээрх амжилтыг үзүүлсэн юм.
Манай тамирчид байлдааны зургаан төрөл, энгийн зургаан төрөл гээд нийт 12 төрлийн тэмцээнд оролцов. Хүний нутагт сугалсан морьд дээрээ шууд тоглоход хүндрэл гардаг талаар СТА, циркийн багш, дасгалжуулагч Д.Ариунболд онцолж байлаа. Тухайлбал, гар буунд гурван бай, сэлмээр зургаан үзүүлбэр, мөн жадны зургаа, нум сумны зургаан байны төрөл чамгүй өрсөлдөөнтэй болдог ажээ.
Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид өчигдөр /2019.07.24/ эх орондоо ирсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )