Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан хоёр улсын хүүхэд багачуудын хамтарсан “Нөхөрлөл” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр /2019.07.24/ Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Орд галерейд нээлтээ хийлээ.
Хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, хүүхэд багачуудын авьяас чадварыг дэмжих, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус үзэсгэлэнд Өвөр Монголын Заяахан хүүхдийн зургийн дугуйлан болон Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн нийт 100 гаруй авьяаслаг хүүхдийн гар зургууд дэлгэгджээ.
Үзэсгэлэнгийн хүрээнд Монголд ирсэн Өвөр Монгол хүүхдүүд өөрийн орны “Өнгөт нар” анхдугаар хүүхдийн зургийн аялалд хамрагдаж Монгол Улсын соёл урлагийн болон түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар зочилж, Монголын уран зургийн дугуйлангийн хүүхэд багачуудтай уулзаж туршлага солилцож, хамтын бүтээл туурвих аж.
Сэтгэгдэл ( 0 )