Зөвхөн ЦАГААН: “Silence white”-ын гол дүр болох ЛҮҮКҮҮД

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Цагаан өнгийн хувцас бүх цаг үед сонгодог байдлаа хадгалсаар байдаг. Ямар ч төрлийн ёслол, арга хэмжээнд цагаан хувцас хэзээ ч хоцрогддоггүй. Тэгвэл зөвхөн цагаан тодотголтой нэгэн шоу манай улсад зохион байгуулагдаад 14 жилийн нүүрийг үзэж буй нь “Silence White” юм. 

"We are the elements of nature" уриан дор байгалийн үндсэн 5 бүрдэл хэсгийг онцолж “Elements Of Nature” агуулгатай хоёр өөр хөгжимт тайз, гурван сонирхолтой хэсгээс бүрдсэн орчинд “Silence White” арга хэмжээ өнөөдөр /2019.07.26/ Үндэсний соёл, амралтын хүрээлэнд 18:00 цагаас эхэлнэ. 

Орчин үед хувцасны загвар, трэнд тийм чухалд тооцогдохоо больсон. Тус шоуг зорин очих хүмүүс бүгд цагаанаар жигдэрдэг. Зөвхөн өөрийн ертөнцийг илэрхийлэх цагаан хувцастнууд энэ үдшийн гол дүр байдаг.

Та ч гэсэн өнөө орой “Silence White”-д явах гэж байна уу? Ямар хувцас өмсөхөө сонгож амжсан уу? Магадгүй дараах хувцаснууд танд шинэлэг санаа өгч болох юм.

“Silence White” шоуны гол тоглогч байхыг хүсэхгүй хэн байх билээ. Энэ жилийн хувьд хүлхэгэр, ухлаадастай цув, жийнсэн өмд, пиджак, тэгш бус хэмтэй урт даашинз тренд болж байгааг сануулъя. Мөн сул загвартай срочкан цамц, кет, Dr Marten’s гутал танд туслах гол сонголт байх болно. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top