#BOOKTELLER: 20-р зууны Дэлхийн уран зохиолын ТАВАН сод туурвил

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны 2002 онд анх эмхэтгэн гаргасан "Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил" номоос XX зууны дэлхийн утга зохиолын 5 сод туурвигч, тэдгээрийн туурвилыг "Bookteller" онцолж байна.


 1.АНГЛИ ХЭЛТ УРАН ЗОХИОЛ- Зохиолч Жером Сэлинжер

 

  • Зохиолч Жером Сэлинжер 1965 оноос хойш нэг ч зохиолоо хэвлүүлээгүй, 1980 оноос хойш ямар ч сонин сэтгүүлд ярилцлага өгөөгүй.
  • 1990-ээд оны сүүлчээр АНУ-д Сэлинжерийн тухай хоёр ном гарсан нь маш их шуугиан тарьжээ. Нэгийг нь түүний төрсөн охин, нөгөөг нь зохиолчийн нууц амраг явсан гэх эмэгтэй бичжээ.  
  • “Хөх тариан талбайн дунд” роман 1960-аад оны залуучуудын шинэ соёлын түлхэц болсон зохиол юм.
  • Жек Керуак, Кен Кизийн хүүрнэл зохиол, Жим Моррисоны рок хөгжмийн төлөвшилд чухамэл роман онцгой нөлөөлсөн гэдэг.
  • Америкчуудын нэлээд хэсэг нь уг зохиолыг хүүхэд залуучуудад уншуулахыг эсэргүүцдэг, өнөө хэр цахим хувилбарыг нь интернетээс авч хаяхыг шаарддаг аж.

2.ГЕРМАН ХЭЛТ УРАН ЗОХИОЛ- Зохиолч Роберт Музиль

 

  • XX зууны хамгийн аугаа зохиолч хэн бэ? гэсэн асуултад И.Бродский: -Музиль... гэж хариулсан байдаг.
  • Зохиолч Роберт Музиль “Дүр төрхгүй хүн” романыхаа тэргүүн дэвтрийг 1934 онд Хамбургт хэвлүүлчхээд, гүйцээж амжилгүй нас барсан түүнийг орчин үеийн хүүрнэл зохиолд романтик уламжлал, реализм хоёрыг нэгтгэж чадсан зохиолч гэдэг.
  • Романд дэвшүүлсэн философи санаа нь “хүний сэтгэлд бүх зүйл цогцоороо тусах бололцоогүй, юм бүхэн хэсэг бусгаараа л төсөөлөгддөг, хайр дурлал, эрх чөлөө ч гэсэн түр зуурын л мэдрэмж болохоос мөнхийн үнэт зүйлс биш” гэдэг дээр зангидагджээ.

3.ФРАНЦЫН УРАН ЗОХИОЛ- Зохиолч Маргерит Дюрас

 

  • Маргерит Дюрас бол Францын утга зохиолын шинэ үед хамрагдах эмэгтэй зохиолч
  • Түүний “Нууц амраг” бол 1980-аад оны дундуур чамгүй дуулиан тарьсан, зохиогчоо саятан болгосон, мэргэжлийн дээд хүрээнд ч өндрөөр үнэлэгдэж Гонкурын шагнал хүртсэн бүтээл.
  • Романы гол баатар охин бол зохиогч өөрөө бөгөөдз шилжилтийн насандаа Вьетнамд үзэж туулсан бүхнээ ний нуугүй бичсэн аж.
  • Өөрийн намтраар зохиол бичих чиглэлийг өрнөдийн утга зохиолд тод оруулж ирсэн зохиолч бол Маргерит Дюрас юм.

4.ЯПОНЫ УРАН ЗОХИОЛ- Зохиолч Мишима Юкио

 

  • 1970 оны арваннэгдүгээр сарын 25-нд Японы нэрт зохиолч Мишима дундад зууны самуурай ёсоор харакири хийж (гэдсээ хутгаар хүүлж) амиа хорлосон юм.
  • Мишима гэдэг нь түүний нууц нэр бөгөөд “Үхэлд дурласан чөтгөр” гэсэн утгатай аж.
  • “Алтан асрын сүм” роман XX зууны аугаа их туурвилуудын нэг яах аргагүй мөн бөгөөд уг зохиолынхоо төлөө Мишима утга зохиолын “Нобелийн шагналд гурван удаа” нэр дэвшиж байжээ.
  • Дэлхийд хамгийн их уншигддаг япон зохиолуудын жагсаалтыг чухамхүү энэ роман л  тэргүүлдэг байна.

5.ОРОСЫН УРАН ЗОХИОЛ- Зохиолч Саша Соколов


 

  • Оросын цагаачдын гурав дахь давалгаанд багтах зохиолч Саша Соколов Канадын нийслэл Оттавад төржээ. Эцэг нь ЗХУ-аас тэнд суугаа ЭСЧ-нд цэргийн атташегийн туслахаар ажилладаг байж.
  • Москвагийн их сургуулийн сэтгүүлзүйн ангин төгсөөд сонин хэвлэлд ажиллаж байгаад, дараа нь ажлаа орхиж Ижил мөрний дархан газарт мэргэжлийн анчин болсон гэнэ. Чухам тэр үедээ бичсэн “Тэнэгүүдийн сургууль” романыг нь В.Набоков ихэд үнэлж, АНУ-д анх хэвлүүлжээ.
  • “Тэнэгүүдийн сургууль”, “Чоно нохойн хооронд” бэсрэг романууд нь хэд хэдэн хэл дээр орчуулагдсан бөгөөд зохиолч хожим “Герман урлагийн академиас А.С.Пушкины нэрэмжит шагнал” хүртсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(105.112.50.137) 2019 оны 07 сарын 26

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

1  |  0
Top