“Эх орны төлөө” цогц хөтөлбөрийн нэгдүгээр шат болох “Уран бүтээлчид улсын хилээр” төсөл Монгол Улсын дархан хилээр 8252 километр замыг туулах бөгөөд бүтээгч болон гүйцэтгэгч уран бүтээлчдийг аялуулахаар болсон. Соёлын үрийг тарих, эх оронч сэтгэлгээг хөхиүлэн дэмжих зорилготой тус төсөл энэ сараас эхлэн нэгдүгээр сар хүртэл хэрэгжих аж. Монгол Улсын Засгийн газар, Хил хамгаалах Ерөнхий газрын дэмжлэгтэйгээр эл төслийг хэрэгжүүлнэ. Төслийн оролцогч, уран бүтээлчид тодорчээ.
Аялалд зураач, хөгжмийн зохиолч, бүжигчин, зохиолч, яруу найрагч, дуучин, түүхч судлаач, фото зурагчин, нийтлэлч сэтгүүлч, контемпорари урлаг зэрэг соёл урлагийн 15 салбарын 120-150 мэргэжлийн уран бүтээлчид эх орныхоо хязгаар нутгуудаар 75 хоногийн хугацаанд аялж бүтээгч уран бүтээлчид өөрсдийн оюун ухаан, ур чадвар сэтгэлгээгээрээ уран бүтээл туурвиж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх бол гүйцэтгэгч уран бүтээлчид аяллын явцад алслагдсан хил хязгаарын ард иргэд болон хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд урлаг соёлын үйлчилгээ үзүүлнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Яг таг сайхан сонголт байнаа. Амжилт хүсье.
za zailaa yamar hogiin huuchinsag songoltuud vee. ene odo ene tsagiin nuur tsarainuud uuuu teee 30 huvi ni l onoj. bas l baahan tanil talaa avsan bn. Ayurzana ch geh shg hahahaaaa baahan tv-n salbadai bi geer uvchlugsud bn bolimoor yum iim hudla yum hiiheee