Жил бүрийн наймдугаар сард Швейцарь улсад зохион байгуулагддаг Локарногийн олон улсын кино наадам ирэх сарын 7-17-ны хооронд болох гэж байна. 1946 оноос хойш зохион байгуулагдсан тус наадам энэ удаа 72 дахь жилийнхээ түүхийг бүтээж байгаа юм. Наадмын шилдгийн шилдэг бүтээлд "алтан арслан" цомыг гардуулдаг уламжлалтай.
Тэгвэл тус нэр хүндтэй кино наадмын "Нээлттэй хаалга" хэсэгт медиа уран бүтээлч, найруулагч Б.Мөнхзул "Улаанбаатаржилт", "Захиа" хэмээх хоёр бүтээлээрээ шалгарч, оролцохоор болжээ. Уран бүтээлчдээ амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ 2 бүтээлийг үзсэн хүн байна уу. Гадныхан шиг Монголынхоо аль болохгүй зүйлийг гаргасан бол онцгүй л байна. сайхан гэгээлэг зүйл Монголд маань зөндөө л байгаа шүү дэ энд тэнд оролцож шагнал авч байгаа бүтээлүүдийг харахаар дандаа хар бараан тал руугаа байдагт их эмзэглэдэг
ene ohin huushuur ideed baigaa yumuu heleeree toglood baigaa yumuu?
amjilt husie