Өмнөговийн залуус урлаг, спорт, оюунаараа өрсөлдлөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 28

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо уяачдад цол олгодог говийн бүсийн "Говь шанх-2019" хурдан морины уралдаан гуравдахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл үүнтэй зэрэгцэн өнгөрсөн гурван өдрийн хугацаанд Өмнөговь аймгийн залуучуудын "Оюунлаг залуус" урлаг, спорт, оюуны наадам болж өндөрлөлөө.

Энэхүү наадмыг тус аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар ивээн тэтгэжээ. 

"Оюунлаг залуус" урлаг, спорт, оюуны наадамд өмнөговьчууд гоцлол бүжиг, хамтлаг чөлөөт бүжиг, язгуур урлаг, дуэт дуугаар өрсөлдсөн бол спортын төрөлд 3х3 сагсан бөмбөг, волейбол, бартаат замын дугуйн уралдаан, хөлбөмбөг, саадтай гүйлт, 100 м гүйлт зэрэгт аваргуудаа тодруулжээ. Түүнчлэн илтгэх урлаг, мэтгэлцээн, шатар, 100 буудалт даам төрлүүдээр аймгийн 14 сум, Даланзадгадын найман багаас шалгарсан 16-35 насны залуус хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Харин өчигдөр /2019.07.27/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо баяр наадмын үдшийн цэнгүүн "АЖНАЙ" талбайд боллоо. Энэхүү тоглолтод урилгаар Niciton, Fire хамтлагаас гадна дуучин УКА болон бусад хамтлаг оролцож, үдшийг өнгөрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top