Байгалийн задгай театрт 3000 уртын дууч, морин хуурч чуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 28

Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутаг "Их газрын чулуу"-ны байгалийн задгай театрт "Уяхан замбуу тивийн наран"  урлагийн их наадам наймдугаар сарын 9-11 хооронд болно.

Урлагийн их наадмын үеэр 3000 уртын дууч, морин хуурчдын нэгдсэн тоглолт болох юм. 

Их Газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театр гэгддэг. Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөрт байрладаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбуу тивийн наран” уртын дууны үгийг сийлсэн байдаг. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tungalag Gombo(64.119.21.253) 2025 оны 03 сарын 13

Haanaas zohion baiguulj baigaa yum bol? Beltgel her hangaj baigaa ve?

1  |  0
дундговь (202.179.31.33) 2025 оны 03 сарын 13

8 сарын 10,11-нд үйл ажиллагаа болно шүү

1  |  0
trtr(66.181.187.141) 2025 оны 03 сарын 13

baigaliin unagan turhiig aldagduulsan baahan tsement bolson baina daa.

1  |  0
Close menu