-Нийслэлчүүд "Эмээлт"-д үйл ажиллагаа явуулдаг стандартын бус, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй мял нядалгааны газарт "муулсан" малын махыг хүнсэндээ хэрэглэж иржээ-
Монголчуудын гол хүнсний хэрэглээ бол мах. Харамсалтай нь, махны үнэ "тэнгэрт хад"-аад удаж байна. Үнэ нь "тэнгэрт хадсан" шалтгаан нь маш энгийн. Ердөө л "Эмээлт" захтай салшгүй холбоотой гэхэд болно. Өөрөөр хэлбэл, "Эмээлт" захад мах, махан бүтээгдэхүүн зарж байгаа ченжүүд малчдаас малыг нь хямд үнээр худалдан авч, түүнийгээ хэд дахин өндөр үнээр зардаг. Үүнийг хүн бүр мэдэх ч тэд наад захын ариун цэврийн болон стандартын шаардлага хангахгүй газарт малыг нядлуулж, түүгээрээ нийслэлчүүдийн махны хэрэглээний ихэнх хувийг хангаж байдгийг төдийлөн сайн мэддэггүй.
Стандартын бус, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд таван хошуу малыг нядалж, тэрхүү махаараа нийслэлчүүдийг хангадаг газар “Эмээлт” захад хэд, хэд бий. Гаднах орчноос нь эхлүүлээд нядалгаа хийдэг газар нь бохир төдийгүй үнэр, танар нь гэж авах юмгүй байдаг юм билээ. Тэд ийм орчиндоо бог малыг 3500-4000 төгрөгөөр нядалдаг. Харин бод малыг 18-20 мянган төгрөгөөр нядална. Бас нэг анхаарал татсан зүйл нь ажилчдад нь цагийн хуваарь гэж бараг л байдаггүй нь анзаарагдсан. Захиалга, ажлын нөхцөлөөсөө шалтгаалж өдөрт хэд л бол хэдэн малыг нядалдаг тул ажилчид нь амьжиргаагаа залгуулахын тулд ажил олгогчдынхоо хүслээр ажилладаг гэхэд болно.
Хамгийн сонирхолтой нь, стандартын шаардлага хангахгүй газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хаанаас хэн гэгч олгодог нь сонин. Тэдэнд ямар газар хяналт тавьдаг нь ч хачирхалтай санагдана. Гэтэл бохир, заваан орчинд нядалсан, малын гарал үүслийн болон шинжилгээний бичиггүй малын махыг ихэвчлэн хотын хаа сайгүй үйл ажиллагаа явуулдаг ресторан, цайны газарт болон томоохон захын махны лангуунд нийлүүлдэг талаар албан бус эх сурвалж мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд "Эмээлт"-д үйл ажиллагаа явуулдаг стандартын бус, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй мял нядалгааны газарт "муулсан", шинжилгээний бичиггүй малын махыг хүнсэндээ хэрэглэж иржээ.
Энэ нь шууд утгаараа Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлчүүдийн хүнсний аюулгүй байдалд “заналхийлсэн” явдал юм. Гэтэл тэдэнд хяналт тавьж ажиллах ёстой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан өнөөг хэр нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Өөрөөр хэлбэл, тус газрынхан ажлаа хийдэггүй гэхэд болно. Үгүй гэвэл тэдэнд стандартын болон ариун цэврийн шаардлага хангахгүй мал нядалгааны газруудын хаалгыг барьж, үйл ажиллагааг нь хэдийн зогсоох хангалттай цаг хугацаа байлаа. Түүгээр ч зогсохгүй иргэд нь хүнсний аюулгүй байдалд “заналхийлсэн”, ариун цэврийн наад захын шаардлага хангахгүй газраас нийлүүлэгдсэн мах, махан бүтээгдэхүүн хэрэглэж байхад Хотын дарга нь мэдээгүй гэхэд итгэмээргүй.
Ямартай ч нийслэлчүүд хүнсэндээ ямар ч шинжилгээний бичиггүй, стандартын болон ариун цэврийн шаардлага хангахгүй газраас нийлүүлсэн махыг хэрэглэж байна. Иргэдийн амь нас, эрүүл мэндийг бодсон ч “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулдаг мал нядалгааны газруудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай байна. Махыг “тэнгэрт хадсан” өндөр үнээр худалдан авч хүнсэндээ хэрэглэж байгаа нийслэлчүүд ядаж баталгаатай мах, махан бүтээгдэхүүн хэрэглэмээр байна. Хотын дарга та, ажлаа хийнэ үү. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга та ч бас ажлаа хийнэ үү. Цаана чинь хүнсний аюулгүй байдалд “заналхийлж” эхлээд олон сар, жил болж байна. Ёстой л "Эмээлт"-ийн эмгэнэл гэдэг чинь л энэ байна шүү.
Сэтгэгдэл ( 22 )
Emeeltiin mal nydalgaanii gazar uneheer zavaan harsan hun shuud oi gutna
Ийм заваан газрыг мэргэжлийн хяналтын газар гэдэг газартай нь хамт татан буулгаач амарсайхаан!
Meregjiliin xtyanatiin zavaanuud ajilaa xiigeechee boonii gazar iim jorlon shig baij bolox uu zavaanuudaa ulsiin min ajiliig xiixgui bol bitgii alban tushaald suuj suudal bugluuch aimguud dotroo boonii gazraa baiguulj nyadalgaagaa xiij bai aimgiin zasag darga gej xoolniisavuud bna ene uls oron nudnii il setgex yumaa xiixgui bxiin arai denduu bn shuu iim gazriig xaa!!!
Мэрэгжлийн хяналт нэртэй мөнгө бодохоос өөр ажил мэрэгжмлдээ чадваргүй газрыг татан буулгаад мэрэгжлийн байгуулгууд яам газарт нь хариуцуулаа ч дарга царайласан МХГ хотын ажил хариуцсан дарга нарт арга хэмжээ авч солиоч ард түмний эрх ашиг шаардаж байна Төсвийн мөнгө гудраач нар ажил хийхүү халж солиоч ажил хийдгүй гахайнуудаа
хүнсний эрүүл ахуйг алдагдуулж байгаа үнийг зоргоороо хөөрөгдөж байдаг ченжүүдээсээ салах өчүүхэн ч оролдлого төр хийж чадахгүй бол болицгоочихооч бүх зүйлийг хятадуудтай холбоод араар нь түмэн олноо хиаруулах ажлыг мөнгөнөөс өөр юуг ч өрөвдөхөө больсон манай монголчууд өөрсөнөө хийцгээж байгааг тагнуул
Амьд байгаа үхрийн хажууд харуулж байгаад төрөл нэгтнүүдийг нь алаад арьсыг нь өвчөөд тавьчихсан. ямар аймшигтай дүр зураг вэ. тамын газрын баахан эрлэгүүд цустай мөнгөө базаж аваад л, бид тэр махыг нь идэх гэж зүтгэнэ. ум мани, бурхан минь
ДЭЭГҮҮРХ ТОМЧУУДАД ХУЖААНУУД ХЭДЭН ТӨГРӨГ АТГУУЛЧДАГ ТЭДЭНД МОНГОЛЫН ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ. ХАЧИН АЙМШГИЙН ТАРИА ХИЙЦЭН ИХ ХЭРЭГЛЭХЭД ХОРТ ХАВДАР ТУСАХ МАХ ИДЭЦГЭЭЖ БН МОНГОЛЧУУД. МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ХУЖАА ОРОСЫН ГАРТ ОЧНО
neg l ih metropolis hot gesen hugjil yarisan humuus ehleed hool undaa tsever orchind hiij iddeg bolhiin tuld ene met zavaan hinaltgui gazruudaa tsegtsleh heregtei end l hytaduudiim nuugdaj suudag uur uurhai mahnii uniin huurgdul zereg ehlel endees ehleltei mergejliin hinaltiin darga ajilaa hiiyee avilga avchaagui l yum bol!!!!
Эмээлтийг хаагаачээ
Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээчээ. Ийм газруудыг яагаад хаадгүй юм бэ
Arai l muuhai yumaaa haasan deeree hyanalt shalgalt bgaad uneheer standartiin daguu bolj chadahuu
Puuu chort modon jorlond orson gutlaaaraa ene gazarluuga orj ireed malaa alaaad mahiin zahruu achuulj bgaan bishuude. Ariun tsewer hynalt shalgalt gdg ym n enend hiiigddeggu ymu? Haaguur n ongoroood zoroood, yaj dawaad bdinbeee????
энэ заваан захаа хурдан хаагаачээ лалар юмаа
Ёстой заваан юмаа
Энэ арай юмаа нээрээ хяналт шалгалт бна уу хяналт шалгалт явуулах хэрэгтэй бна шүү Хэдэн үндэсний компани ядаж ариун цэврийн шаардлага хангаж чадна шүүдээ
Yamar zavaan yum be shuud dotor muuhai orgij bna. Yun ariun tsever avah estoi arga hemjeeg ni avaachee
Novsh yumaa hahuulchin golognuudee eniig shalgaad ajlaa hiigeechee
araichdee ene zahiig haa eswel hynaltaa saijruulmaar bnaa... araichdee tam ymuu haashaa iin
Paaaah ymar shijgiiiin ymbe. Yg Mongold mon uu? Hytad bishu???