СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн автобусанд тулам тээвэрлэж явжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орон нутгийн зорчигч тээврийн Хөвсгөл-Архангай чиглэлийн автобусанд зургаан тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.

Энэхүү хэргийг Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад илрүүлсэн байна. Одоогоор тухайн иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.196) 2019 оны 07 сарын 29

Ходоонийхэн болие Хотод тарваган тахал тараахнээ Ондор торгууль тавь Давтан оруулвал саатуул Тарваган тахал онц халдвартай аюултай овчин Ховсгол Архангайн засаг дарга нар иргэдээ хянаач Будуулэг гэж Махыг нь идэх гэж байхгуй юу

0  |  0
Top