АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан хэрэгт "Жаст"-ын Ш.Батхүүг буруутгаж яллагдагчаар татан шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг.
Улмаар прокурорын байгууллагаас түүнийг Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл "Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийг дахин прокурорын байгууллагад буцаажээ.
Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэргэжилтэн Э.Эрдэнэбилэгээс тодруулсан юм. Тэрбээр “Ш.Батхүү, Г.Алтан, Б.Мөнхжаргал, Ц.Ганзориг, Г.Амарбат, Э.Сүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2019 оны гуравдугаар сайран 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн” гэх тайлбар өглөө.
Сэтгэгдэл ( 8 )
Ene shunag avgai huuteigee shorond uheh tsag udahgui irne gedegt bi itgedeg!!
Муу юм болгонд нэр холбогдож байдаг алтан, бадамжунай гэдэг чөтгөр шулам 2 үхээсэй
Нямдорж гэдэг чинь Алтан, Түүний хүү Сүрэн нарын байранд үнэгүй амьдардаг билүү
Алтангаа хамгаалах гэж Нямдорж хөөн хэлэлцэх хугацааг зассан нь тодорхой Далимд нь олон хүн ял завших нь
Алтангаа хамгаалах гэж Нямдорж хөөн хэлэлцэх хугацааг зассан нь тодорхой Далимд нь олон хүн ял завших нь
Алтангаа хамгаалах гэж Нямдорж хөөн хэлэлцэх хугацааг зассан нь тодорхой Далимд нь олон хүн ял завших нь
Мэнгэтийг өөрчлөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг богиносгоод хав дарж хэвтчээд бүгдийг нь хэргээс мултлах нь дээ
Одоо энэ мэтчилэн буцаасаар байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах нь дээ. Мафижсан шүүх эд нарыгаа үнэн зөв шийднэ гэж үү.Ерөнхийлагчийн томилсон ерөнхий шүүгч өөхчлөгдлөө гээд ямар ч өөрчлөлт гарсангүй.