Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан билээ. Түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Одоогоос гурван жилийн өмнө АТГ-аас Р.Ононыг Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар яллагдагчаар татсан байдаг.
Энэхүү хуулийн заалт нь нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ene erunhii said yu harj sonsoj baidgiin huulia uurchilmuur yum 1 chiher awsanii tuluu bagsh nartaa hariutslaga tootsono geed soliordog biz de
Гэмт хэрэгтэнүүдийн авралын бурхан Раднаасэд, Нямдорж нарт эрүүгийн гэмт хэрэгтэнүүд нь автоматаар суллагдаад л сайхан байгаа байх даа.
Мананг устгаа