Хууль бусаар таван тонн болсон шар будаа хил нэвтрүүлэхийг завджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Замын-Үүд боомтоор  энэ сарын 10-ны өдөр иргэн Г нь БНХАУ-аас таван тонн болсон шар будааг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завжээ. Түүний үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлж,  Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top