СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найман настай хүү өндрөөс унаж, эмнэлэгт хүргэгджээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Монгол" ахлах сургуулийн хажуу талын барилгаас бага насны хүүхэд унаж бэртсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн 18 дугаар хороонд оршин суух найман настай, эрэгтэй С нь баригдаж байгаа барилга дээр тоглож байгаад хоёр давхраас унаж гэмтжээ.

Эл хэрэг энэ сарын 21-ний 19.30 цагийн үед болсон бөгөөд хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна. Хүүхдийн эрүү болон дотор эрхтэн нь гэмтсэн гэх оноштойгоор эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top