Монгол Улсын Их хурал хаврын ээлжит чуулганаа завсарлуулсны дараа үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Ээлжит бус чуулган зарлах болсон шалтгаан нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байв. Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг хамтатган УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 9-ний өдрийг хүртэл түр завсарлуулаад байгаа билээ. Харин энэ хугацаанд УИХ-ын гишүүд хаана, юу хийж байгааг сонирхсон юм.
Б.Пүрэвдорж: Малчидтайгаа уулзахаар морь унан, тэмээнд ачаагаа тээгээд явж байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ховд аймагт өөрийн тойрогтоо ажиллаж байгаа аж. Тэрбээр ноднин зун нэг сарын турш малчин айлуудаар очиж уулзалт хийн, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг танилцуулж байсан. Энэ зун мөн адил нэг сарын хугацаанд Ховд аймгийн сумдад ажиллаж байгаа аж. Эрх баригчдыг хэлсэн үгээрээ “хөөрхөн” чимхчихдэг тэрбээр “Бураа” багийн малчидтай уулзахаар морь унан, тэмээнд ачаагаа тээгээд явж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Бураа багт нэг ч мотоцикл машин байхгүй. Зөвхөн морь унана. Ширхэг хог байхгүй ийм сайхан газар нутагладаг хүмүүс дээ” хэмээн өөрийн цахим сүлжээнд зургаа оруулсан байлаа.
Н.Оюундарь: Хүний эрхийн талаарх Олон улсын парламентын гишүүдийн зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож байна
УИХ-ын гишүүн Н.Оюундарь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд өөрийн тойрог болох Сэлэнгэ аймгийн сумдаар очиж танилцуулга хийж, иргэдийн саналыг авсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүдийн тойрогтоо очиж нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга хийх чиглэл өгсөн. Энэ хүрээнд ажиллаад ирсэн гэж байлаа. Харин өчигдөр “Солонгосын хойгийн энхтайваны асуудал, Хойд солонгосын дүрвэгсэдийн асуудал, Хүний эрхийн талаарх Олон улсын парламентын гишүүдийн зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаа төлөөлөн оролцохоор явж байна” гэсэн юм. Эрүүдэн шүүлтийн Тэрбээр УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга билээ.
Мөн Алтанбулагийн чөлөөт бүсийг хөгжүүлэх ажлын эхлэл болгож “Алтанбулаг-290 өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг бид сумандаа анх удаа амжилттай зохион байгуулж, гурван улсын эрдэмтэд, судлаачдын саналыг нэгтгэн гаргасан гэдгийг хэлж байлаа.
Х.Болорчулуун: Батзандантайгаа хурд хуваан,
таван айраг хүртэн хийморьтой наадлаа
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун Дорнод аймагт тойрогтоо ажиллаж байна. Тойргийн иргэдтэйгээ уулзахын сацуу Зүүн бүсийн Их хурд хурдан морьдын уралдаанд өөрийн морьдын уяа сойлгыг тааруулжээ. Зүүн бүсийн Их хурд уралдаанд түүний соёолон айргийн дөрөв, хязаалан айргийн гурав, шүдлэн айргийн дөрөвт хуралдаж гишүүний магнайг тэнийлгэжээ. Төрийн ордонд хэд хоног харагдаагүй Ж.Батзандан гишүүний сургийг Х.Болорчулуун гишүүн гаргаж өчигдөр өөрийн цахим хуудаснаас мэдээлэл оруулсан юм. Тэрбээр “Эрийн 3 наадам бол Монголын түүхэн өв их уламжлал, үнэт соёл, үндэстний дархлаа, тусгаар тогтносон Монголын бахархалт онцлогт их баяр цэнгэл. Тийм ч учраас Монгол хүн бүр наадмаа догдлон хүлээж эрийн 3 наадамдаа барилдаж, морь уралдуулж, сур харваж оролцохоос өгсүүлээд үндэсний дээл хувцасаараа гоёж гоодон бахархан оролцдог. Энэ жил “Зүүн бүсийн хурд” аймгийн наадамтай хамт давхцахын зэрэгцээ нар хур тэгшрээд сайхан боллоо.
Ангийн анд Ж.Батзандантайгаа хурд хуваан нийт таван айраг хүртэн хийморьтой наадлаа. Батзандан бид хоёр адилхан 10-аад хүүхэдтэй өнөр өтгөн, эгэл айлын хүүхдүүд учраас ёстой л дээлээ ханзартал барилдаж, дэнж дайвалзуулж морь унаж өссөн хөдөөгийн хүүхдүүд. Тиймдээ ч хурдан моринд хорхойтой биз ээ. Бүсийн хурдад Батзандан ба ах Бат-Эрдэнийнх нь их насны морьд гурав, дөрвөөр дараалан айрагт ирж, цолонд зэрэгцэн зогсоод нутаг усаа дуудуулж буй нь баярлаж бахархмаар байлаа. Нутагтаа сайхан амарч сайхан наадаж ээ сууна” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн. Харин “Эх орон нь мөхөж байхад итгэж явдаг улстөрч нь морь уралдуулаад л наадаад явж байдаг нь ёс зүйд хэр нийцэх юм бол доо. Бусдаасаа арай өөр гэж итгэж найдаж явсан ялгаагүй юм байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ард түмний амьдрал ядуурал гээд маш их асуудал байхад улстөрчид наадсаар л...” хэмээн байр сууриа илэрхийлэх хүмүүс ч сэтгэгдэл бичсэн байна лээ.
Г.Тэмүүлэн: 34 дэх баг дээрээ уулзалт хийж байна
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн наадмын дараагаас эхлэн Архангай аймгийн сумдад ажиллаж байгаа гэнэ. Хаврын ээлжит чуулган завсарласнаас хойш 34 дэх баг дээрээ уулзалт хийж байхтай нь таарав. Миний тойрогт хамаарах сумд өндөрлөг бүсэд багтдаг тул хад, асга ихтэй, зам муу тул өдөрт нэг баг дээр уулзалт хийж байна гэсэн юм. Түүнчлэн Архангай аймгийн Өндөр-Улаан суманд Арын хангайн Их хуралд 2019 уралдааныг өнгөрөгч бямба гаригт тав дахь жилдээ зохион байгуулжээ. Өглөө, орой малчид маань сааль сүүндээ гардаг тул ажлын цагийг нь зөрүүлж уулзалт хийж явна гэж байв. Сумын төв дээрх уулзалтынхаа дараа үдэшлэг зохион байгуулж, шавайгаа ханатал бүжиглээд явж байна лээ.
Д.Эрдэнэбат: Үндсэн хуультай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийлээ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ойрын өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр сууж байгаа аж. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа. УИХ-ын дахь Ардчилсан намын зөвлөлөөс нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор өөрсдийн саналыг хүргүүлсэн. Тиймээс нэгдсэн байдлаар намынхантайгаа ажиллаж байгаа аж. Үндсэн хуультай холбоотойгоор өчигдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өргөтгөсөн хуралдаан хийлээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа, Н.Батбаяр, С.Ламбаа нарын Ардчилсан намынхан оролцжээ.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
Сэтгэгдэл ( 4 )
Neeh ih mori uysan ulsuud
Ёооо Батзандан мэдрэл муутай новш бас морьтой ичиж үхээсэй худлаа жүжигчин гар
энэ гишүүд гэгч худалчуудад одоо ард олон итгэх үү
Батзандан шал худлаа жүжигчин шезотой ёоёотой гар гсн зайлуул. Бас морь уядаг эр хүндэ хөөрхий. Ах нь зам тээврийн яаманд мөн ч их авилгал авч бсн гсн. Тв ээр нэг их хөмсөг зангидаж хөмхий зуусан хүн занасан женког дуурайдгиймуу яадын одоо оюунэрдэнэ гэж бас нэг худлаа нөхөр жүжигчин нэмэгдсэн. Эд нар төрд блаа гээд юу бүтээв амьдрал ядуурсаар, монголын нэр олон улсад унасаар...