Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт "Гэр хороолол дунд зөвшөөрөлгүй мах бэлтгэх үйлдвэр ажиллаж байна" гэх гомдол, мэдээлэл иржээ. Энэ дагуу өнөөдөр /2019.07.31/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар газар дээр нь ажиллаж, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулжээ.
Тэднийг гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт очиход гэр хороолол дунд "Ариун Монгол мах" гэх нэртэй аж ахуйн нэгж ямар нэгэн зөвшөөрөлгүй, ойролцоогоор 60-70 тонн хөлдөөсөн махыг агуулахдаа хадгалж байжээ.
Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар тус компанийн үйл ажиллагааг зогсоож, агуулахад байгаа их хэмжээний хөлдөөсөн махыг нь лацадсан байна.
Сэтгэгдэл ( 0 )