Хүний амь хөнөөж, газарт булсан этгээдүүдийг баривчилжээ

2019 оны 08 сарын 01

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт үл таних хүний цогцос олдсон талаар бид өмнө нь /энд/ мэдээлсэн. Тэгвэл талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд сэжигтэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчилсан байна.

Тодруулбал, 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Өвөрхангай аймгийн Богд сум 7 дугаар багын нутаг дэвсгэрт  эрэгтэй хүнийг амь насыг нь хохироогоод шороонд булсан байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж ажиллахад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 35 настай “Э”-г гадны нөлөөтэй нас барсан нь тогтоосон байна. Гэмт хэргийг тухайн аймагт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нар үйлдсэн байж болзошгүй байгаа аж. Тэднийг аймгийн цагдаагийн байгууллага дайчлан баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(66.181.161.8) 2019 оны 08 сарын 04

хөөрхий нөгөө охиний хэрэг дарагдаад өнгөрвөө

0  |  0
Зочин(64.119.22.208) 2019 оны 08 сарын 03

Бүлэглэж үйлдсэн ял нь хүндэрнэ. Архины хар гай. Архины үйлдвэрийг цөөлж гаалиар спиртийн төрлийн бүтээгдэхүүн оруулахыг хориглох хэрэгтэй.

0  |  0
Монгол хэл(43.242.243.112) 2019 оны 08 сарын 03

7-р багийн гэж бичээч. Энэ сэтгүүлчид гэж бичиг үсэггүй юмнууд бх юм.

1  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 05

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
Иргэн(202.126.89.51) 2019 оны 08 сарын 03

Аливаа адармаатай хэргүүд илэрээд байхад амь гэрчтэй Зоригийн аллага илэрдэггүй сонин шүү! Учиртай 3 толгой!

7  |  0
Shit(77.218.255.225) 2019 оны 08 сарын 02

Iim hergvvvd tsag aldku ilrvvleed tomchuudiin hereg bolhoor tvi mai yuma

2  |  0
Ккк(85.117.97.162) 2019 оны 08 сарын 02

Муусайн алуурчид бие биеэ хөнөөж дуусах нь дээ

0  |  2
Иргэн(66.181.161.68) 2019 оны 08 сарын 03

Наад 3.аа амьдаар нь булчихаа алах гэж цагийн гарз

2  |  0
мгл (64.119.25.240) 2019 оны 08 сарын 01

мөрдөн шалгаж байна гэчээд гарчгаа худлаа шаах юмаа

1  |  0
Нэн Даруй(112.72.12.9) 2019 оны 08 сарын 01

Цагдаа байхгүй бол бид яанам бэ нтр

1  |  1
Зочин(66.181.161.51) 2019 оны 08 сарын 01

Манай цагдаа сайн. Амжилт.

3  |  0
Top