Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 18 жилийн хорих ял оноолоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 03

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн М болон Г нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг 2019 оны долоодугаар сарын 1,  долоодугаар сарын 9-ний өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар тодруулбал 24 настай, эрэгтэй М нь 2016 оны  наймдугаар сард бага насны буюу 6 нас 10 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн,

20 настай, эрэгтэй Г нь 2018 оны  дөрөвдүгээр сард 14 нас 6 сартай хүүхдийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс М-ийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

Г-ыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал эцэг, эхчүүд насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих хараа хяналт сул, бага насны хүүхдээ зуны улиралд хамаатан садан, найз нөхдийндөө хөдөө орон нутагт амраах нэрийдлээр явуулж байгаагаас дээрх гэмт хэрэг гарах шалтгаан болсон байх тул эцэг, эх, асран хамгаалагч нар бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aaaaa(103.10.22.140) 2019 оны 08 сарын 04

2 jil arail bna

0  |  0
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

Top