Монголын сагсан бөмбөгийн шилдэг тоглогч, спортын мастер О.Дөлгөөн агсанд хүндэтгэл үзүүлэх зул өргөх ёслол өнөөдөр /2019.08.03/ Сүхбаатарын талбайд боллоо.
Зул өргөх ёслолд түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, Сагсан бөмбөгийн холбоо, сагсан бөмбөг сонирхогчид, багийн гишүүд, дэмжигчид оролцов.
Монголын сагсан бөмбөгийн холбооны мэдээлснээр Спортын мастер О.Дөлгөөнийг эцсийн замд үдэх ёслол 2019 оны наймдугаар сарын 12-ны 05:30-09:00 "Этүгэн" их сургуулийн байранд болох ажээ.
ЭМГЭНЭЛ
(1996-2019)
Монгол Улсын сагсан бөмбөгийн спортын мастер Очбадрахын Дөлгөөн 2019 оны 7-р сарын 28-нд АНУ-ын Сан Франциско хотод хүнд өвчний улмаас таалал төгслөө.
О.Дөлгөөн нь Улаанбаатар хотын II төрөхөд 1996 оны 11 сарын 18-нд Очбадрах, Нямсүрэн нарын отгон хүүхэд болж мэндэлжээ.Тэрээр бага наснаасаа эхлэн спортод дурлаж, улмаар 2008 онд Спортын Төв Ордны дэргэдэх Спортын дунд сургуулийн сагсан бөмбөгийн ангид 7-р ангиасаа элсэн орж Гавъяат Дасгалжуулагч Дамбын удирдлаган дор сагсан бөмбөгийн спортоор шаргуу хичээллэн 2013 онд төгссөн.
Жилээс жилд авъяас чадвар нь ялгаран, өөрийн насны ангилалд жил бүр дүүрэг, хот, улсын чанартай сурагчдын болоод өсвөрийн насны уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, шагналт тэргүүн байрыг эзэлж байлаа.Улмаар амжилтаа бататган, олон улсын тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс оролцох болж шинэ залуу үеийн хамгийн ирээдүйтэй авъяаслаг тамирчнаар нэрлэгдэж байсан нь саяхан.
Түүний амжилтаас дурдвал:
2012 онд Улаанбаатар хотод "U18 насны Азийн АШТ", 2013 онд ОХУ-д зохион байгуулагдсан Бүх Оросын нэрэмжит "КЭС БАСКЕТ", 2015 онд Бээжин хотод зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах 3*3 тэмцээнд шагналт V байр
2015 онд Монгол улсын мэргэжлийн сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын алтан цом, 2016 онд АНУ-ын Кливленд хотод зохион байгуулагдсан "Continental Cup”, 2017 онд "Nissan Дээд Лиг"-ийн дэд байр, 2018 онд Индонезийн Жакарта хотод зохион байгуулагдсан "Азийн их наадам"-д Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж амжилттай оролцсон.
2018-2019 оны Монгол улсын Оюутны аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан цом, 2019 оны хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан гээд бахдам амжилтуудыг ар араасаа гаргасаар ирсэн билээ.
О.Дөлгөөний амжилтыг төр засгаас үнэлж 2016 онд "Спортын мастер" цолоор шагнасан. "Спортын бахархам амжилтаараа олон сайхан урмын үг, сайшаалын бичиг, дурсгалын зүйлээр шагнуулж байснаас хамгийн үнэтэй нь Монголын сайхан сэтгэлт ард түмэн хүүг минь харийн нутагт хүндээр өвдснийг дуулаад сэтгэл зүрхээрээ нэгдэн хүүгийн минь төлөө чин сэтгэлээсээ залбирч байсан явдал юм. Энэ талархлыг эмгэнэлд албан ёсоор багтааж өгөөрэй" хэмээн гэр бүлээс нь хүссэнийг энд хамтатгая.
Очбадрахын Дөлгөөний спортын бахархам амжилт, гал гаргасан эрч хүчтэй тоглолтууд, хөдөлмөр, хичээл зүтгэл, хамт олныхоо дунд нэр хүндтэй тусч өгөөмөр сэтгэл, хөөрхөн аашийг үүрд мөнх санан дурсана.
Монгол түмний хайр хүндэтгэлийн эзэн, эвлэн нэгдэхийн илэрхийлэл, Монголын сагсан бөмбөгийн спортын авьяаслаг тамирчин, сагсан бөмбөгийн спортын мастер Очбадрахын Дөлгөөн цэл залуу насандаа хүнд өвчний улмаас таалал төгссөнд түүний аав, ээж, эмээ өвөө, эгч нар, хамаатан садан, анд найз нар, баг хамт олон, хөгжөөн дэмжигчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын сагсан бөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 9 )
Ern ingej het tuilshrah demii ym baigaa ym shigee.tertei tergui mongoliin ard tumen tuslahaaraa tuslaj demjsen.busad humuust tohiolddog l ui gashuu shuudee.yu bodoj tov talbaidaa zul ene ter boldog bnaa.
ingej ulsynkhaa tuw talbayg buyany ajlyn talbay bolgoj bolokhguy ee , uur olon talbay gudamj , sum khiid bayna , zuwshuurul ugdug khumuus ni jookhon tolgoytoy baymaar yum., turiin tom albany khunii yumyg khiideg bolokhoos durtay neg ni ingeed bayj bolokhguy dee
Улсын мань ганц төв талбайг үхээрийн бузар болгож дууслаа. Хэн дуртай нь дуртай юмаа хийдэг газар юм үү? Гэр орондоо очоод наад заваарсан юмаа хий!
Улсын мань ганц төв талбайг үхээрийн бузар болгож дууслаа. Хэн дуртай нь дуртай юмаа хийдэг газар юм үү? Гэр орондоо очоод наад заваарсан юмаа хий!
Улсын мань ганц төв талбайг үхээрийн бузар болгож дууслаа. Хэн дуртай нь дуртай юмаа хийдэг газар юм үү? Гэр орондоо очоод наад заваарсан юмаа хий!
Улсын мань ганц төв талбайг үхээрийн бузар болгож дууслаа. Хэн дуртай нь дуртай юмаа хийдэг газар юм үү? Гэр орондоо очоод наад заваарсан юмаа хий!
Юу гэж солиороод байгаан өөрөө хийж чадахгүй байж хүний хийсэн юмыг бүү шүүмжил
Улсын мань төв талбайг үхээрийн бузраар гутааж дууслаа. Хэн дуртай дуртай юмаа хийдаг газар биш шүү. Гэр орондоо очоод заваарцгаа!
Иш чаавасдаа 1.25 тэрбум цуглуулсан лүйварчид ийм л арчаагүй, хямдхан, огт хүн цуглраагүй заваан юм хийх гэж. Дотроо зодолдон мөнгөө хуваагаад завгүй байгаа.