Энэ жилийн хамгийн их солир арванхоёрдугаар сард харагдана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 08 сарын 05

Ирэх арванхоёрдугаар сард болох одон орны сонирхолтой үзэгдлүүдээс сонирхуулъя.

Арванхоёрдугаар сарын 13-14:  Геминид солирын урсгалын оргил үе. Энэ жилийн хамгийн их солир харагдах үе. Цагт 120 хүртэлх солирыг ажиглаж болно. Эх үүсгүүр нь (3200) Фаэтон бага гариг. Энэхүү солирын урсгал  нь арванхоёрдугаар сарын 4-17-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Ихрийн одны орд.

Арванхоёрдугаар сарын  14:  Сүүлт од 46Р/Виртаненагийн хамгийн их гялалзал нь - 4.1 оддын хэмжигдэхүүн. Түүнийг сонирхогчийн дурангаар Их баавгай, Бага арслан болон Шилүүсний одны ордод харж болно.

Арванхоёрдугаар сарын 21-22:  Урсид солирын урсгалын оргил үе. Цагт 5-10 солир ажиглаж болно. Эх үүсгүүр нь 8P/Туттля сүүлт од. Энэхүү солирын урсгал нь арванхоёрдугаар сарын 17-26-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгал цацрах цэг нь Бага баавгайн одны орд.

Арванхоёрдугаар сарын 22: Өвлийн туйлын өдөр. Хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө болно.

Арванхоёрдугаар  сарын 26:  Нарны хүрээтэй хиртэл болно.Үргэлжлэх хугацаа нь 03 минут 40 секунд. Саудын Араб, Энэтхэгийн өмнөд хэсэг, Шри-Ланкийн хойд хэсэг, Индонезын хойд хэсэг, Суматр, Борне-гийн арлуудын зарим нутгуудад ажиглагдана. Манай оронд ажиглагдахгүй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top