Хууль зөрчин ажилласан уурхайд осол гарч, хүний амь эрсэджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 05

Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд өчигдөр буюу 2019 оны наймдугаар сарын 04-05-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ.

Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж, осолдсон байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг 2019 оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар буюу шөнийн цагаар ажилласнаас болж энэ осол гарчээ.

Хууль хяналтын байгууллагууд хэргийн газарт ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top