Япон улсын Шизуока мужийн Яйзү хот нь "Токио-2020" Олимп, Паралимпийн наадмын хүрээнд 2015 оноос эхлэн Монголын спортын байгууллагуудтай хамтран ажиллаж, жил бүр чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулдаг билээ.
Өнөөдөр /2019.08.06/ Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа Яйзү хотын Дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах ажлууд эрчимтэй өрнөж буйг онцлон, цаашид 3х3 сагсан бөмбөг, пара таэквондогийн төрлүүдэд мөн хамтран ажиллах хүсэлтэйг илэрхийлэв.
Яйзү хотын төлөөлөгчид нь хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх зорилгоор жил бүр Монгол улсад айлчилдаг бөгөөд энэ жил тус хотын иргэдийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, 2018 оны 04 дүгээр сараас Яйзү хотын иргэдийн дунд өрнөсөн "Монгол тамирчдад зориулсан зурагт мессэж илгээх аян"-ы зурвасуудыг хүлээлгэн өгөв.
Сэтгэгдэл ( 0 )