“Алтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан содон хоолой, өвөрмөц өнгө төрхийн эзэн, дуучин Х.Отгончимэг сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан. Тэгвэл танд дуулгах сайхан мэдээ байна. Дуучин Отгоо анхны, бие даасан бүрэн хэмжээний, LP пянз гаргажээ. Түүний пянз “Отгоо” нэртэй. Пянзны баяр наймдугаар сарын 17-нд Vinyl Music Lounge-д болно.
Тэрбээр саяхан "Гүзээлзгэний амьдрал" шинэ дуугаа цацсан бөгөөд энэчлэн шинэ уран бүтээлээ удахгүй дүрсжлүүлэн хүргэх аж.
Дашрамд сонирхуулахад, "Алтернатив" Отгоо Монголын рок поп урлагт пянз гаргаж буй анхны эмэгтэй уран бүтээлч болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )