Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулсан "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт өчигдөр /2019.078.07/ амжилттай болж дууслаа.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар сургалтанд оролцогчидтой уулзаж амжилт хүсээд, "Монголын хөлбөмбөгийн гэр бүлд албан ёсоор нэгдэж байгаа та бүхэнд их баярлалаа. Зарим нь клуб, хөлбөмбөгийн үйл ажиллагаанд холбоотой зарим нь огт өөр мэргэжлийн хүмүүс байгаа байх. Гэхдээ цаашид энэ гайхалтай спортын төлөө хамтдаа зүтгэх болсондоо баяртай байна. Бүх оролцогчид шалгалтаа амжилттай өгч, тэнцэнэ гэж итгэж байна" гэлээ.
Оролцогчдын хувьд сургалтын агуулга, өгч байгаа мэдээлэл маш сайн, үр өгөөжтэй байгааг тэмдэглэн хэлж байлаа. МХБХ цаашид сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн шаардлагад тулгуурлан Д зэрэглэлийн сургалтыг дахин зохион байгуулах эсэхээ шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )