Зэвсэгт хүчний салбарыг улстөрчдөөс хол байлгах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

П.Очирбат гурав, Н.Багабанди 11, Н.Энхбаяр 19, Ц.Элбэгдорж 40 генерал төрүүлжээ

Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн цагаас хойш өдгөө 75 насны сүүдэр зэрэгцэж буй. Анх 1944 онд 11 генерал цолтон төрсөн нь бүгд дарийн утаа үнэртсэн офицерууд байсан гэдэг. Тэд бол яах аргагүй Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан баатрууд байв. Өнгөрөгч дөрөвдүгээр сард генерал цол олгосны 75 насны ой болоход дайны гал үзсэн цор ганц генерал байсан нь 100 насны босго давсан Т.Алтангэрэл байжээ. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог энэ хүндтэй цолны нэр хүнд унах болсон шалтгаан нь ерөөсөө улс төр, албан тушаалын нөлөөлөл. Дайн байлдаангүй энх цагт генерал цол олгож болохгүй гэсэн үг биш. Өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон генералуудын тоо нэмэгдэж байгаа нь зүй ёсны хэрэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд НҮБ-ын цэргийн командлагчийн орлогч генерал Б.Баярсайхан өнөөдөр Африк тивд “Монгол мянгат”-ын хамт үүрэг гүйцэтгэж байх жишээтэй. Ерөөсөө Зэвсэгт хүчний дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоож олгодог хуультай. 

Энэ тухай Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийн хавсралтын “Цэргийн цол олгох журам”-д тодорхой бий. Тухайлбал, уг журмын 1.1-д “Цэргийн цол нь цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл бөгөөд тэр нь тухайн цэргийн алба хаагчийн цэргийн боловсрол, мэргэшлийн түвшин, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв мөн” гэжээ. Мөн 1.2-т “Цэргийн цолыг зөвхөн Монгол Улсын цэргийн байгууллагад цэргийн тангараг өргөж, цэргийн алба хааж буй цэргийн жинхэнэ алба хаагчид олгоно” гэсэн бол 1.4-т “Цэргийн жинхэнэ алба хаагчдад албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн цэргийн цолыг шат дараалан олгоно...” хэмээн тус тус заажээ.

Тэгэхээр генерал цолны будлиан анх яаж эхэлсэн тухайд баримт түших нь илүү зүйд нийцнэ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед Батлан хамгаалахын анхны иргэний сайдаар томилогдсон Д.Дорлигжав тухайн үеийн шилдэг генералууд болох Ш.Жадамбаа, Р.Гаваа нарын 10-аад хүнээс өө сэв хайн чөлөөнд гаргаж, оронд нь нутаг ус, нам гэсэн шалгаруураар генерал цол олгож, албан тушаалд томилж эхэлсэн түүхтэй. Үүний хамгийн тод жишээ гэвэл, дэд хурандаа Ц.Бямбажав эрүүл мэндийн шалтгаанаар Зэвсэгт хүчнээс бэлтгэлээр халагдах өргөдлөө өгөн, наймаанд явж байв. Түүнийг наймааны талбараас авчирсан даруй Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар томилж, удалгүй хошууч генерал цол өгсөн. Тухайн үед цэргийнхний дунд “Засагт ханы гурван Жав” гэсэн яриа хүртэл түгж байв. Эдгээр генералууд нь Ц.Бямбажав, С.Гүржав, Д.Магсаржав нар юм. Энэ бол П.Очирбат Ерөнхийлөгчийн төрүүлсэн генералууд.

Тэгвэл Ерөнхийлөгч Н.Багабанди 11 генерал төрүүлсэн. ОХУ-д Генералын академи төгсөгч Б.Базарсад, С.Баасанхүү, шинжлэх ухааны доктор Л.Мягмар нарт дээд офицерын цолыг зохих шалгуураар хүртээсэн нь зүй ёсны хэрэг байсныг дурдах учиртай ч тэтгэвэртээ гарсан Ц.Тогоог генерал болоход цэргийнхэн ихэд цочирдож, бүр генерал Б.Шагдар халагдах өргөдлөө өгч байсныг бид мэднэ. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед 19 генерал төржээ. Ц.Шаравдоржийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад Цэргийн академи төгсөөгүй М.Жаргалыг генерал болгосон нь салбарынхны дургүйг хүргээд амжсан. Мөн ХХЕГ-ын орлогч даргаар ажиллаж байсан Х.Жекей тухайн үеийн МАХН-ын бодлогоор генерал цол хүртэв. Гэтэл одоо энэ эрхэм тагнуул, хуулийн байгууллагаар шалгуулан, хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй байгааг бид бүхэн мэднэ.

Хамгийн олон буюу дөчөөд генерал төрүүлсэн “гавьяатан”-аар Ц.Элбэгдорж тодорч байгаа төдийгүй батлан хамгаалахын салбарт ах дүү, амраг садангийн сүлбээ бий болгож, албан тушаалын халаа сэлгээ газар авч самарсан гэдгийг салбарынхан хэлдэг. Түүний төрүүлсэн дөчөөд генерал дотор зөвхөн долоо нь генералын академи төгссөн бол огт цэргийн боловсролгүй дөрвөн нөхөр байдаг нь үүнийг гэрчлэх томоохон шалтгаан биз ээ. Тухайлбал, стратегийн түвшний  боловсролгүй, улс төрийн ажилтан Ц.Бямбажав, ар талын академи төгссөн Д.Даваа нарыг Жанжин штабын даргаар томилсон байдаг. Ерөнхийлөгчийн Тамгын даргаар ажиллаж асан Д.Дорлигжав цэргийн зөвлөхийн ажлыг өөртөө хавсаргаж, Ц.Бямбажав, З.Болдбаатар нарыг 2009 онд ЗХЖШ-ын дарга, БХИС-ын захирлаар дэвшүүлэн тавив. Энэ үед буюу хамтарсан Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Лу.Болд намаасаа Ерөнхийлөгчтэй болсон даруйд боловсон хүчний талаар дуугарч улстөржих болсон. Энэ нь бодоход намын даалгавар байсан байхыг үгүйсгэхгүй. Тэрбээр ОХУ-ын Жанжин штабын академи төгссөн генерал А.Ганбат нарын ерөнхий цэргийн  голдуу генералуудыг зүгээр л  албан тушаал бууруулж, орчин цагийн улс төрийн хэлмэгдлийг эхлүүлсэн гэж цэргийнхэн ярьдаг. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхэн үедээ Батлан хамгаалахын сайд Лу.Болдын бодлогыг дэмжиж, барууны боловсролтой, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан гэх гол шалгуураар цэргийн дээд цол хүртээж эхэлсэн. “Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон” гэдэг нь зүгээр албан тушаалын томилгоо, цолны эмх замбараагүй байдлаа халхавчлах гэсэн арга байсан. Тиймээс энэхүү далимыг ашиглаж, Б.Баярмагнайг дэмжсэн бол ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав өөрийн худ Д.Баярсайханыг АНУ-д цэргийн атташегаар ажиллаж байхад нь дуудуулан авчирч бригадын генерал цол олгуулсан гэдэг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үед хууль хүчний байгууллагад бүхэлдээ Ц.Элбэгдоржтой ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс томилогдсон тухай эх сурвалж олон бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цол олгох журмыг ноцтой зөрчиж, цэргийн ямар ч боловсролгүй “Казино” Д.Энхбаатар, “Боевик” Б.Билэгт, “Уяач” Б.Ганбаатар, Т.Бадрал нарт найз нөхдийн хувиар генерал цол олгоход цэргийнхэн төдийгүй олон нийт ихээхэн эмзэглэж байсан. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд өдгөө дуулианы гол эзэн болоод буй Б.Хурц Ц.Элбэгдоржийн үед ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын албанд очиж, гадаадад хоригдож байгаад ирсний дараа АТГ-ын дэд даргаар томилогдон, улмаар Тагнуулын ерөнхий газрын дарга гээд суг суг явсан төдийгүй генерал цол ч хүртэв. Ц.Элбэгдоржийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллах хугацаанд зэвсэгт хүчинд албан тушаалын үймээн жинхэнэ утгаараа дэгдсэн жишээ олон бий. Сүүлдээ тэдний томилсон эрх мэдэлтнүүд ах дүү, жалга довны үзлээр энэ албанд хандсан гэдгийг ч хэлдэг. Наймаачин байсан Ц.Бямбажав тухайн үед АЦХЦ-ийн командлагч, хурандаа Ш.Энхбатыг хилс хэрэгт гүтгэн ажлаас халан, өөрийн найз Т.Дашдэлэгт бригадын генерал цол олгуулсан ч өнөөх нь зэвсгийн наймааны дуулианд холбогдож байсныг бас санах байх. Уул нь энэ хэрэгт Т.Дашдэлэг нь биш Ц.Бямбажав хариуцлага үүрэх ёстой байсан гэдгийг ч ярьж л байдаг. Чухам үнэн худлыг мэдэхгүй юм. Мөн хурандаа Т.Доржсүрэн чонын авд явахдаа “АКА-М” буу алга болгосон учир эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр “албан тушаалдаа тэнцэхгүй” гэж чөлөөлөгдсөн ч тухайн үеийн АН-ын бүлгийн дарга “ангижав” Д.Эрдэнэбатын дэмжлэгээр генерал болсон. Энэ үед Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж асан А.Баттөр Ховд аймгийнх төдийгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн фракцынх гэдэг утгаар нь Ц.Бямбажав түүгээр дэмжүүлэн Д.Давааг өөрийнхөө оронд томилуулсан гэдгийг эх сурвалж хэлсэн.

Мөн Батлан хамгаалах яамны тендертэй холбоотой асуудал дэгдээж, дөрвөн байртай “хөрөнгөжсөн” гэх хурандаа М.Батбаяр “ажлын шаардлага хангахгүй” гэсэн шалтгаанаар яамнаас “туугдаж”, ЗХЖШ-ын мэдэлд шилжүүлсэн даруйд Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын штабын дарга болгон дэвшүүлж генерал цол хүртээсэн нь А.Баттөрийн нөлөө хэмээн ярьж, бичиж байв. Ийнхүү Ховд аймагтай ямар нэгэн байдлаар холбогдох Д.Даваа, Т.Доржсүрэн, Т.Хүрэлбаатар, Б.Билэгт, Н.Бямбадорж, Б.Амгаланбаатар, Л.Гансэлэм, М.Эрдэнэдалай, Ж.Бямбасүрэн нар генерал цол хүртсэн нь Ц.Элбэгдоржийн нутагтаа оруулсан хувь нэмэр хэмээн бичиж байв. Ц.Элбэгдорж хамгийн сүүлд армиас эрт халагдсан Х.Батбилэг, цагдаагийн Ц.Амгаланбаяр, Н.Ганболд  зэрэг зарим улс төрийн томилгоотой хүмүүст  цэргийн дээд цол хүртээгээд ажлаа өгсөн билээ.

Цэргийн цолыг жинхэнэ улс төржүүлсэн сайд нар бол Д.Дорлигжав, Ц.Шаравдорж, Лу.Болд нар хэмээн нэрлэдэг. Цэргийн угшилтай, цэргийн албаны онцлогийг мэддэг Ж.Гүррагчаа, Р.Одонбаатар, Ш.Түвдэндорж, М.Сономпил нар энэ тал дээр зарчим, нуруу алдаагүй.

Генерал цолны нэр хүнд шалан дээр унасан энэ цаг дор Ерөнхийлөгч Х.Баттулга их л хэцүү нөхцөлд ажиллаж байгаа нь ойлгомжтой. Ийм учраас бусгаа цагийн буруу генералуудаас болж цэргийн дээд цолыг царцаасан нь түүний зөв хэмээн цэргийн зүтгэлтнүүд ярьж байна. Цэргийн удирдлагад улс төрийнхөн төдийгүй тендерт ойрхон байдгаараа ар талынхан голлох болсныг сүүлийн дөрвөн Жанжин штабын даргын томилгоо харуулдаг. Х.Баттулга үүнийг олж хараад засах бололтой, “хэлмэгдсэн, ерөнхий цэргийн” гэгдэх А.Ганбатыг томиллоо.

Цаашид Ерөнхийлөгч цэргийн дээд цол олгохдоо хууль, дүрмээ чанд мөрдөж, зарим хулхины генералуудын мөрдсийг хурааваас зохилтой гэж ярих нь ч бий. Батлан хамгаалахын сайд ЗХЖШ-ын дэд даргаа томилдог бусад яам, агентлагийн нийтлэг жишиг байсныг шинэ “Зэвсэгт хүчний тухай хууль”-иар болиулсан.

Мөн ЗХЖШ-ын албан тушаалтны дээд офицерын цолыг Ерөнхийлөгч шууд өгдөг болсон нь Батлан хамгаалахын сайдыг иргэний хяналтаа Жанжин штаб, анги салбарт тавих боломж, эрх үүргийг хязгаарласан хэрэг болсныг ч анхаарах ёстой. Батлан хамгаалахын сайд өөрөө ч яамны  албан тушаалтнуудаа цэргийн боловсрол, мэргэжлийн түвшний үүднээс харж томилуулах үүргээ ч сайн биелүүлэх ёстой гэдгийг цэргийн зүтгэлтнүүд сануулсаар байна. Тэр ч бүү хэл Батлан хамгаалах яам яагаад харьяа агентлагийнхаа дор нь  орчихсон  нэр хүндгүй байдгийн шалтгаан бол энэ.

Цэргийн хэрэгт боловсрол, мэдлэг чадвар, туршлагаар илүүрхэж удирддаг болохоос улс төрийн хүчин зүйлээр явбал монголчуудын хэлдгээр “нохойн замаар” орохын дохио буюу. Хэрвээ намууд Зэвсэгт хүчнийг талцуулж эхэлбээс нийгэмд юу болдгийг дэлхийн эмгэнэлт түүхүүд тодын тод гэрчилнэ гэдгийг ч удаа дараа сануулсаар байна.

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бэлтгэл цэрэг(49.0.218.174) 2019 оны 08 сарын 17

Хурган хурандаа нар ч замбараагаа алдлаа. Амны сахал нь дөнгөж ургаж байгаа цэргийн албанд хатуужаагүй, эв таарвал яахаас ч буцахгүй ! шалдан бацаанууд их болжээ. Яагаачгүй хурандаа болсон годгор бацаанаас ажлын амжилт, эх оронч , өөриймсөг сэтгэлгээ энэ ороо бусгаа үeд гарах уу ? Бидний үeд б/дэслэгчээс 25-30 жил алба хаагаад л саяа л хурандаа/ ажил сайн хийвэл / - н хугацаа болдог байлаа. Одоо ч цол хоорондын хугацаа , бусад шаардагдах үзүүлэлтүүд ч хөсөр хаягджээ. . Тэгээд болоогүй : тэтгэвэрт гарахдаа маниас хол илүү тэтгэвэр авна шүү. Энэ улс орон арми юу л болоод бна даа !!!

0  |  0
Бэлтгэл цэрэг(49.0.218.174) 2019 оны 08 сарын 17

Хурган хурандаа нар ч замбараагаа алдлаа. Амны сахал нь дөнгөж ургаж байгаа цэргийн албанд хатуужаагүй, эв таарвал яахаас ч буцахгүй ! шалдан бацаанууд их болжээ. Яагаачгүй хурандаа болсон годгор бацаанаас ажлын амжилт, эх оронч , өөриймсөг сэтгэлгээ энэ ороо бусгаа үeд гарах уу ? Бидний үeд б/дэслэгчээс 25-30 жил алба хаагаад л саяа л хурандаа/ ажил сайн хийвэл / - н хугацаа болдог байлаа. Одоо ч цол хоорондын хугацаа , бусад шаардагдах үзүүлэлтүүд ч хөсөр хаягджээ. . Тэгээд болоогүй : тэтгэвэрт гарахдаа маниас хол илүү тэтгэвэр авна шүү. Энэ улс орон арми юу л болоод бна даа !!!

0  |  0
Бэлтгэл цэрэг(49.0.218.174) 2019 оны 08 сарын 17

Хурган хурандаа нар ч замбараагаа алдлаа. Амны сахал нь дөнгөж ургаж байгаа цэргийн албанд хатуужаагүй, эв таарвал яахаас ч буцахгүй ! шалдан бацаанууд их болжээ. Яагаачгүй хурандаа болсон годгор бацаанаас ажлын амжилт, эх оронч , өөриймсөг сэтгэлгээ энэ ороо бусгаа үeд гарах уу ? Бидний үeд б/дэслэгчээс 25-30 жил алба хаагаад л саяа л хурандаа/ ажил сайн хийвэл / - н хугацаа болдог байлаа. Одоо ч цол хоорондын хугацаа , бусад шаардагдах үзүүлэлтүүд ч хөсөр хаягджээ. . Тэгээд болоогүй : тэтгэвэрт гарахдаа маниас хол илүү тэтгэвэр авна шүү. Энэ улс орон арми юу л болоод бна даа !!!

0  |  0
Зочин(124.158.126.192) 2019 оны 08 сарын 15

Агуулга нь зөв, гэхдээ Дорлигжавын үеэс эхлээд булхайгүйгээр генерал цол авсан хүн хуруу дарам цөөн дөө, 90 ээд оны эхээр хугацаат албаны цэрэг шигээ оргож эрэл хайгуул болгуулж байсан офицер ч генерал болж байлаа, за тэгээд бусдынх нь булхайг нь тоочвол зузаан ном болно. ГОВЬАЛТАЙГААС олон генерал гарсан гэх мэт судлаад үзвхэл бас л нэг гаргалгаа гарна

0  |  0
......(66.181.185.224) 2024 оны 08 сарын 28

Ийнхүү Ховд аймагтай ямар нэгэн байдлаар холбогдох Д.Даваа, Т.Доржсүрэн, Т.Хүрэлбаатар, Б.Билэгт, Н.Бямбадорж, Б.Амгаланбаатар, Л.Гансэлэм, М.Эрдэнэдалай, Ж.Бямбасүрэн нар генерал цол хүртсэн нь Ц.Элбэгдоржийн нутагтаа оруулсан хувь нэмэр . уг нь ингэж бичиж өөрөө. Тэгсэн мөртлөө энийгээ бичсэн үзэг нь хатаагүй байхад Ховдын тэр тусмаа ЗХ-д ч ажиллаж байгаагүй зүгээр л нэг бөхийг ангийн захирагчаар өөрөө тушаал гаргаж томилж. Юу гэж ойлгох уу. Өөрөө Ховдын мафитайгаа орооцолдчихсон уу.

2  |  0
Чамайг мэддэг хүн (66.181.185.224) 2024 оны 08 сарын 28

Ганбат өөрөө захиалж бичүүлээд байгааг чинь хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Зэвсэгт хүчний цол хэргэм олгох журам , Зэвсэгт хүчний шинэчлэл, энэ тэрээ юу ч мэдэхгүй өрөвдмөөр ч хөөрхийлэлтэй амьтан юм доо. Угаасаа ажилгүй 9 жил тэнэж байхдаа хийж суусан ажил нь энэ юм хойно өнөөхөө л хийх юм . Урдах ажлаа хийгээч дээ. Өөрөө жинхэнэ нам дагаж гүйж байж тавигдаа биз дээ. Чиний томилсон Баатар, бас саяхан томилсон бөх нарыг чинь ЗХ-хэн онигоо болгоод л ярьж байгаа шд. Яалаа өнөө Ховдын хүн үзэж чаддаггүй гээд байсан. Ховдын бөхийг ангийн захирагчаар тавьснаа тайлбарлаач.

2  |  0
Иргэн(202.126.89.25) 2019 оны 08 сарын 15

Хэлмэгдсэн.Ерөнхий цэргийн ч гэх шиг Ганбат аа ийм юм бичүүлэхээ болио.ичиж үхмээр юм .Чи ч өөрөө нэг их ариухан амьтан ч биш шүү дээ.

0  |  0
bi bn (202.126.88.206) 2019 оны 08 сарын 14

Mongold gantshan general bh estoi ter n hamgiin hogiin Ganbat bh estoi ym bn l da tm uu. ene olon ajlaa hj albaa haaj yusan tuhain tsag uedee mundag bsan GENERAL TSOLTONGUUDIIN haraal hurmeer buzar amitan bn daa.

0  |  0
hurandaa mar(202.126.88.206) 2019 оны 08 сарын 14

GANBAT HOOLIO OLJ IDSEN GAZAR ,ZEVSEGT HUCHIN LUUGEE INGEJ ERGEJ NOTSOHOO BOLIOCH.CHINII ZAHIALJ BICHUULSNIIG BUGD MEDEJ BNA. OLON OLON AHMAD GENERALUUD BOLON ZALUU UEIIHEN DUND BUHEL NASAARAA NOVSH NERTEI ULDEJ BGAAGAA MEDEJ BN U.UGAASAA CHAMAIG TENGER BURHAN ENE OLON ARMIIN JANJIN DARGA NARIIN SUR SUL BUTS DARAH TSAG OIRTOJ BGAA.

0  |  0
Иргэн(202.126.89.25) 2019 оны 08 сарын 14

Ганбат генерал чинь Армиас чөлөөлөгдөөд Нямтайширийн МАК д ажиллаж байсан гэдэгюм билээ.Нямтайшир Номтойбаярын гар ч урт юмаа.Мөнгөөр л ЗХЖШ н дарга болсон байхдаа бодвол.

0  |  0
Зочин(202.126.89.25) 2019 оны 08 сарын 17

Янз бүрийн улс төр байдаг л байх.гэхдээ ренжер Ганзориг.Гансэлэм нар бол яалтчгүй авах ёстой цолоо авсан гэдэгтэй маргах хүн байхгүй байх.

1  |  0
Иргэн(202.126.89.25) 2019 оны 08 сарын 14

Ганбат өөрийгөө рекламдаад бусдыгаа муугаар бичүүлсэн байна.Хогын хөгийн гар юм даа.

0  |  0
Eh oronch(73.65.198.182) 2019 оны 10 сарын 03

Davaadorj gedeg general bask Hovdiinh. Tsergiin surguuli tugsuugyi gedeg yum bna lee. Bichsen hun hamaatan n bololtoi.

0  |  1
Зочин (64.119.17.13) 2019 оны 08 сарын 12

Генерал цол утгаа алдсан шүү Жишээ хилийн цэрэгт насаараа хилд бүр генералын албан тушаалд 3-4 жил ажилласан дарга нар авч чадахгүй байхад Бямбасүрэн гэж УИХ ын гишүүний хамаатан нөхөрт Элбэгдорж 2 сар болоод генерал өгсөн шүү

0  |  0
Шинэчлэлт(66.181.188.254) 2019 оны 08 сарын 17

Генерал, хурандаа цол утгаа алдсан, улс төрийн татаастай бол бараа худалдан авахтай адил болсон, уг нь насаараа хөдөлмөрлөж байж авдаг эрхэм цол байсан, энэ дарггын хүн, тэр улс төрчийн хүн гээд генерал болго гээд удирдлагыг нь дарамталдаг болж, чадалтай мэргэжилдээ эзэн болсон нь тэтгэвэрт нь гаргаад хийдэг болсон шүү дээ, одоо хийгдэхээр яригдаж л байна ичих нүүр гэж баймаар юм. Хулхи генералуудын цолыг хураах хэргтэй санал нэг байна.

2  |  0
Иргэн(202.9.43.89) 2019 оны 08 сарын 12

Заримыг нь бууруулж заримыг нь хураавал таарна.

1  |  0
Шударга(66.181.160.56) 2019 оны 08 сарын 19

Насаараа зэвсэгт хүчинд зүтгээд зохих албан тушаалд шааодлага хангасан БХИС ын захирал хуранаа Жаргалан,ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга Дашзэвэг гарт генерал цолыг нь олгооч. Тэд Ц.Бямбажав, Энхбаатар, Бадрал,Билэгт, Батбилэг,Эрдэнэдалай нар шиг даргын цүнх барьж, нам дагасан хүмүүсээс өөр шүү. Бямбажав дэд хурандаа цолтой байхдаа Дорлигжавын машиныг засуулах гэж ахлагч нар дээр очиход засварчид нь архинд гүйлгэж байсан юм даа. Ахлагч нартаа архи зөөж өгдөг хүн удахгүй хурандаа, 3 сарын дараа генерал болж байсныг харж байсан азгүй хүн. Новшнууд

8  |  0
Офицер(64.119.25.174) 2019 оны 08 сарын 12

Өөрсдөө болхоор генерал цол би болгочоод цэргийн ангид ажиллаж байгаа хэдэн офицеруудын цолыг их бага болгон баталсан байдын

2  |  0
Зрчин(103.229.121.50) 2019 оны 08 сарын 11

Зөв бичжээ

0  |  0
7005(66.181.161.44) 2019 оны 08 сарын 12

Генсрал цолыг журамлаад ирэхээр хурандаа цол олгох чинь цадигаа алдсан. Цэрэгт явж үзээгүй......... хурандах нар олон боллло. Өөрөө хэлбэл шагналын ....

3  |  0
ЗОЧИН(66.181.186.186) 2019 оны 08 сарын 12

ЭДГЭЭР АСУУДЛААР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН МИНЬ ТИЙМ ЭР ЗОРИГТОЙ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ,

2  |  0
Шар Шувуу(66.181.186.186) 2019 оны 08 сарын 12

ХУЛХИ ГЕНЕРАЛ ГЭДЭГ НЬ 500-800 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ ГЭСЭН. ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Х.БАТБИЛЭГ ЯАВ Ч ЦОЛ ЗҮҮХ НӨХӨР БИШ

1  |  0
Z(182.160.38.175) 2019 оны 08 сарын 12

тэр бол хамгийн зөв шүү Энэ заваарсан МАНАН гэх новшнуудаас хол байлгах хэрэгтэй

2  |  0
Иргэн(103.229.120.7) 2019 оны 08 сарын 12

ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН Б.ХУРЦЫН ГЕНЕРАЛ ЦОЛЫГ ЯАРАЛТАЙ ХУРААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ....

2  |  0
Зочин (202.126.89.216) 2019 оны 08 сарын 12

Зөв бичсэн байна үнэхээр генерал цол утгаа алдсан шүү

2  |  0
Top