Б.Хурц нарт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Авлигатай тэмцэх газраас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгаа. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.12/ 09:00 цагаас Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.

Шүүх хурлыг өмнө нь товлож байсан ч шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хойшилсон юм. Шүүх хуралд Хууль зүйн сайд Ц.Нямдорж оролцох мэдээлэл байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ан-ын гишүүн(202.179.27.151) 2019 оны 08 сарын 12

37 оныг сэргээсэн байхад яагаад ял зэмийг өгч зогсоохгүй байна. Ардчлал, эрх чөдлөөний нам ийм яргачин, алуурчныг яаж эгнээндээ элсүүлэн авдаг байнаа. Ой гутаж, бөөлжис хүрч байна. Элбэгдорж гэгч урвагчид хууртаж намынхаа нэрийг бузарлуулсанд ой гутаж, хорсол төрж байна. Ховдын хужаа хүн биг, гэж ярьдаг нь хичнээн гнэн шг вэ?

0  |  0
Top