ДААМ: ДАШТ-д оролцох тамирчид тодорлоо

2019 оны 08 сарын 12

Даамын өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба, ням гарагт Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Улсын аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрөлд эхний 10 байрт шалгарсан тамирчид өрсөлддөг тус тэмцээнд дөрвөн насны ангилалд 42 даамчин ухаанаа уралдуулсан юм.

Дүн гарахад залуучуудын ангилалд эрэгтэйчүүдээс А.Түшигбаяр, Б.Гантогтох, Ц.Чинзориг, эмэгтэйчүүдээс Э.Маргад, Г.Хэрлэнмөрөн, Б.Отгон-Эрдэнэ нар УАШТ болон сорилго тэмцээний нийлбэр дүнгээр эхний гурван байрт шалгарч, ДАШТ-д оролцох болзлоо биелүүлсэн байна. Харин өсвөрийн 8-10 насны ангилалд хөвгүүдээс Х.Өнөмөнх, Б.Лхагватогтох, Н.Амарбаясгалан, охидоос Ц.Цацрал, Ц.Мягмарсүрэн, Г.Шинэсаран, 11-13 насны ангилалд хөвгүүдээс Б.Сүхбат, А.Дашчирэв, С.Болор, охидоос Э.Хүслэн, Б.Есүй, Н.Налжормаа, 14-16 насны ангилалд хөвгүүдээс Б.Энхрийлэн, Б.Түвшин, С.Мөнх-Оргил, охидоос Б.Анужин, Б.Мөнхжин, Г.Дүүрэнбилэг нар шалгарлаа.

Өсвөр, залуучдын ДАШТ 2019 оны аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Турк улсын Измир хотноо болох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top