Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Энэ асуудлаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос өнөөдөр /2019.08.12/ 11:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд мэдээлэл хийнэ. Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны даргаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн ажиллаж буй юм.
Сэтгэгдэл ( 0 )