ШУУРХАЙ: Ерөнхий сайд Тост, Тосон бумбын нурууны асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх чиглэл өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.08.12/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг байлцуулан Тост, Тосон бумбын асуудлаар хэлэлцэв. Улмаар ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай байдлаар хэлэлцүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. 

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Тост, Тосон бумбын нуруутай холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх боллоо. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байгаль, орчин аялал жуулчлалын яам санал дүгнэлтээ гаргана" гэв.

У.Хүрэлсүх: Хууль бус олборлолт хийсэн “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоож, нөхөн сэргээлтийг нь хийлгэ!!!

Өнөөдрийн дотор шийдвэр гаргаж, компанийн лицензийг цуцал!!!

Тэнд ашиглаж байгаа техник хэрэгслийг нь журамла!!!

Цагдаагийн дарга өөрөө газар дээр нь очиж ажилла!!!

Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав!!!

Засгийн газрын хуралдаанаар хэрхэн хэлэлцэхээс "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах түдгэлзүүлэх эсэх шийдвэр гарах юм.

Гэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгуулсан Ажлын хэсгийг хууль бус, ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзэж буй учир яаралтай татан буулгаж, тараах шаардлагыг нутгийн иргэд, Ажлын хэсгийн зарим гишүүд, "Тост, Тосон бумба"  үндэсний хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс гаргаад байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Иргэн(150.129.141.108) 2019 оны 08 сарын 15

ЭР ХҮН... ЕРӨНХИЙ САЙД МААНЬ ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ ЧАДАХГҮЙ БОЛ Ч, мөн АЖИЛ ХАРИУЦСАН САЙДУУД ХӨДЛӨХГҮЙ БОЛ ”МАН” БУДАА БОЛНО ДОО. ХАРЖ Л БАЙЯ. . ШУНАЛТ ЧОЙ АВСАНДАА МОРИЛ...

1  |  0
Zochin(66.181.161.117) 2019 оны 08 сарын 12

Ingej vnegvidvvlj xujaagin yum bolgolooòoo do mongold bs 1 xujaagin uurxai mendellee bayar xvrgie

0  |  0
Zochin(202.126.88.148) 2019 оны 08 сарын 15

Ingemeer dee.Huuk naad muu mahan tolgoi Sumyabazaraa halah heregtei

1  |  0
Top