"Гэрэл зураг бол хязгааргүйд аялах түүхийн гэрч"

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Орчин цагийн Монгол Улсын тухай хамгийн бодтой мэдээллийг олон улсад түгээхэд фото сэтгүүлч, гэрэл зурагчдын үүрэг, нөлөө их. Нүүдэлчдийн соёл иргэншлээ хадгалж үлдсэн дэлхийн улс орнуудын хамгийн том төлөөлөл болсон манай улсын өнөөгийн байдал болоод биет болон биет бус соёлын өвүүдийг олон улсын гэрэл зурагчид дурандаа буулгахаар зорин иржээ. Энэ бол "Өнөөдрийн Монгол" төсөл юм. 

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ.

Төсөлд хамрагдсан гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид Улаанбаатар хот үүсэж хөгжсөний 380 жил, атар газар эзэмшсэний 60 жил, халхын голын түүхт ялалтын 80 жилийн ойг тус тус онцолж наймдугаар сарын 12-20-ны өдрүүдэд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)-Дорнодын (Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд  гэрэл зургийн аяллыг хийхээр болжээ.

Хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдолтой.

2018 онд хэрэгжүүлсэн “Өнөөдрийн Монгол" хөтөлбөрт ОХУ (Тасс, Риа новости), БНХАУ (Синьхуа, CCTV), Япон (Киодо), Буриад, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн 10, дотоодын хэвлэл мэдээллийн 10 мэргэшсэн гэрэл зурагчин тус тус хамрагдаж, тайлант үзэсгэлэнг тав хоногийн турш олон нийтэд дэлгэсэн ихээхэн сайшаал хүртсэн билээ. Энэ жилийн "Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байна. 

“Өнөөдрийн Монгол” хөтөлбөрийн төгсгөлд авсан гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг гаргах ба цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг онцоллоо. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.210.58.121) 2019 оны 08 сарын 13

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top