Ачилтын компаниуд ДАМПУУРЧ байна гэнэ, баярлах уу, яах уу

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13
Нийслэлд өдгөө албан ёсны бүртгэлтэй машин ачигч 17 компани үйл ажиллагаа явуулдгаас нэлээд нь дампуурлын ирмэгт байгааг эх сурвалж хэллээ. Тэр тусмаа урин дулааны цагт тэдэнд ачих машин олдохгүй санхүүгийн байдал нь бүр ч хүндэрдэг байна.
 
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоож өгснөөр ачигч компаниуд нэг машинаас 60 мянган төгрөг авдаг аж. Үүгээр ачилтын компани ажилчдынхаа цалинг өгч, журмын хашааныхаа түрээсийг төлдөг байна.  Гэтэл сүүлдээ энэ чиглэлийн олон компани үйл ажиллагаа явуулдаг учраас өдөрт цөөн машин ачиж, ачилтын компаниуд дампуурал зарлахдаа тулж байгааг албаны хүмүүс ч дуулгаж байсан. Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн өгч байгаа мэдээллээс харвал өнөөдөр Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож, сар бүр импортоор 5000-8000 автомашин бүртгэгддэг гэсэн байна. Энэ нь манай нөхцөлд бол хэтийдсэн тоо. Үүнээс гадна хөдөө орон нутгаас олноор автомашин зорчдог гэхээр замын түгжрэлээс гадна зогсоол олдох ямар ч аргагүй. Анхнаасаа төлөвлөлт зохион байгуулалт муутай хотод ашиг олно хэмээн ачигч компани олноор байгуулсан нь ийнхүү эрсдэлд ороход бэлэн болжээ. Гэтэл саяхан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хотын А,В бүсэд нэвтрэх стандарчилал тогтоож өгсөн. Тодотговол, татвараа төлсөн, торгуульгүй, техникийн улсын үзлэгт тэнцсэн байх ёстой. Тэгвэл Улаанбаатарт торгуульгүй жолооч маш цөөн хөдөлгөөнд оролцдог гэхээр хотын А, В бүсэд тийм ч олноор нэг хэсэгтээ машин нэвтрэхгүй нь. Татвар, торгууль, техникийн үзлэг гэдэг бол автомашин хэрэглэгчдийн ихэнх хувьд нь байдаг зөрчил учраас ийн хэлсэн хэрэг. Мэдээжийн хэрэг хотын А, В бүсэд машинтайгаа нэвтрэхийн тулд иргэд зөрчлөө арилгахыг хичээх ч чамгүй урт хугацаа орно гэхээр ачилтын компаниуд дампуурахаас өөр арга алга. Ямар зогсоолд байгаа машин ачилтай биш дампуурахаас яах юм.

Ингэхээр нийслэлээс гаргаж буй энэ журам бол Ачилтын компаниудыг ажилгүй зогсоход бүрэн нөлөөлж буй шийдвэр юм. Хэдийгээр ачилтын компаниуд амьтны хараалыг иддэг ч түүний ар талд иргэн хүний ахуй амьдрал, ар гэр байдаг. Тэгэхээр ачилтын компаниуд дампуурахад баярлах уу , яах уу гэдэг л болж байна.

Уг нь нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байгаа гэх статистик байдаг. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15696 автомашины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой гэх мэдээллийг Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өгсөн. Тоогоор аваад үзвэл олон зогсоол хэдий ч энд таван машин зогсох зогсоол ч багтана, 50 машин зогсох зогсоол ч багтана гэхээр чамлалттай. Уг нь эртхэндээ Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн захирагчийн ажлын алба, машин ачиж журамлах үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд шинэ журам батлахаар хуралдаж, шинээр баталсан журамдаа машин ачдаг хувийн компаниуд олсон орлогын тодорхой хувийг улсад өгөхөөр болсон. Гэтэл өнөөдөр ачилтын компаниуд улсад татвар өгөх байтугай өөрсдөө дампуурахдаа тулчихсан болохоор энэ тухай ярилтгүй. Анх буюу 2012 онд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний замыг чөлөөлөх захирамж гарч, дугаарын хязгаарлалттай болсон үед зөвшөөрөл бүхий машин ачилтын 12 компани үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө 17 болсон нь ч нэг нэгнээ татаж унагаах шалтгаан боллоо. Тэдний өнөөгийн ханш нь нэг машиныг 60 мянган төгрөгөөр ачдаг бөгөөд нэг ачигч машинд гурван ажилчин явна.

Тэдний цалин, машины шатахуун, хоол ундны зардал гээд тооцохоор 60 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй мөнгө гэдгийг ачилтын компаниас тайлбарласан нь бий. Нөгөө талаас ачилтын компаниудад ихээхэн асуудал бий. Машины цонхон дээр утасны дугаар байсан ч залгаж эздэд нь мэдэгддэггүй. Утасгүй байвал тухайн жолоочид мэдээлэл өгөх ямар ч нөхцөл байхгүйгээс гадна чухам хаанахын ямар хүмүүс ачсан нь ч бүрхэг байдаг тухай иргэд ярьдаг. Тэгэхээр иргэд бид ачилтын компани дампуурч байна, баярлах уу яах “” гэдэгтээ л тулж байна.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орон зай(66.181.161.119) 2019 оны 08 сарын 14

дампуурлаа зарлахгүй гээд хүчээр ачихымуу. Ачдаг компаниа л цѳѳлнѳ биз. Одоо жолооч нар ямар их хариуцлагатай болцон билээ дээ.

0  |  0
Зочин(49.0.213.145) 2019 оны 08 сарын 14

Баярлана.

0  |  0
N(59.153.115.156) 2019 оны 08 сарын 13

Lalar mini tegeed ter mongo chini hurdguin bol dampuuraad zailaldaa sdaanuudaa irged ta nariig tejeeh estoi yumu acnuud mini

0  |  0
АЧУУЛАН ХОХИРОГЧ(139.5.218.183) 2019 оны 08 сарын 13

БРАВО ЭНЭ БОЛ ХАМГИЙН САЙХАН МЭДЭЭ МОНГОЛЧУУДАА БАЯРЛАН ЦЭНГЭЖ ГЭР ГЭРТЭЭ НЭГ ШИЛ ЮМ ЗАДЛАН ӨРГӨЦГӨӨЕӨ.ЭДГЭЭР МУУСАЙН ЛУЙВАРЧИД ОДОО ТЭР МАШИНААРАА ӨВӨЛ ГЭР ХОРООЛЛЫН ХӨЛДҮҮ ЖОРЛОН ЛООМДОЖ ГАРГААД ЗӨӨЦГӨӨ.ОДОО ХРТЫН ГУДАМЖААР ЯВАА АЧИГЧ МАШИНЫ ЖОЛООЧ НАРТ ЖААХААН МӨНГӨ ШИДЭЖ ӨГЧ БАЙГААРАЙ.АРД ТҮМНИЙ ХАРААЛ ХҮРЭЭД ДАМПУУРЛАА.ХОХЬ ЧИНЭЭ ХОХЬ ЧИНЬ .ЯДАРСАН ЖОЛООЧ НАРЫН ХАЛААСЫГ ИНГЭЭД ТЭМТЭРЧ БАЙ МУУСАЙН ӨЛӨН НОВШИЙГ ЮМНУУД.ЦЭНГЭН БҮЖЭЭРЭЙ .ХУНДАГАА ӨРГӨӨӨРЭЙ ХОГИЙН ДЭЭРЭМЧИД ИНГЭЭД ҮХЭЖ ДАЛД ОРЛОО ХОРЖИЙЛОО МОНГОЛ ТҮМНИЙ МАГНАЙ ТЭНИЙЛЭ УААА САЙХААН САЙХАН .БУЗРААР ОЛСОН МӨНГӨ НЬ ГОШНОГООРОО УРС

0  |  0
.(212.253.240.220) 2019 оны 08 сарын 13

хэзээ зөв бичиж сурнаа энэ сэтгүүлчид.баярлах уу, ЯАХ УУ ч гэх шиг .ЯАХ ВЭ гэмээр юм уг нь

0  |  0
Гоё(66.181.161.77) 2019 оны 08 сарын 13

Хохинэээ муу гошногонууд. Зэвүүн хулгайч сэтгэлтэй лалрууд бгаан

1  |  0
зочин(64.119.17.121) 2019 оны 08 сарын 13

Иргэдийн машиныг зөвшөөрөлгүй хулгай хийдэг ачилтын компаниуд дампуурах нь зөв шүү.Энэ машины хулгай ч нараас болж ядуу иргэд машин их бухимдаж байгаа.

0  |  0
0(66.181.161.12) 2019 оны 08 сарын 13

Улсад хувь өгөхгүй, татвар төлөхгүй гэж л нохойтож бгаа юм бна. Хараал идсан новшнууд. Зам дээрх хулгайч нар шүү дээ.

0  |  0
matilda(41.138.89.223) 2019 оны 08 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Зочин(64.119.18.240) 2019 оны 08 сарын 13

Дампуурч л байг ТЦ тай нийлж хялбар аргаар мөнгө олох гэж байгуулсан компаниуд юм чинь.

0  |  0
мэдээ(202.179.26.27) 2019 оны 08 сарын 13

болж байна. дампуурах зүйтэй. төрийн нэр барьж иргэдийн хувийн өмчийг хулгай хийж байхаар эртхэн дампуураад зайгаа тавьсан нь дээр. зогсоолгүй байж нэг л их дарамталсан хууль тогтоомжууд байх юм. яаж иргэдээ шулж идэх үү гэсэн төр өнөөдөр ажиллаад байх шиг санагдах юм. ачилтийн кампаниуд дампуурах гэж байгаад баяртай байна

2  |  0
Дизи(66.181.167.110) 2019 оны 08 сарын 13

Зайлцгаа лаларууд. Уг санаа нь уг нь хэрэгтэй даанч хэрэгжүүлэхдээ маш том алдаа гаргасан. Эзэн нь хулгайгаар хуйгаар нь ач гэдэг. Ачигч нар нь хүн чанаргүй улайрагч, харилцаа цаашаа улаан хэрүүлч, чадку бж зодолдох гэж үзнэ. Тиймээс эртхэн лаларууд нь дампуураад, аятайхан чаддагууд нь үлдэг.

0  |  0
Tungaa(202.179.25.44) 2019 оны 08 сарын 13

Huduunii hmnuud sarampai mashintaigaa orj ireed l haltuur hiih n bagasah n dee sain bna

2  |  0
BYambaa(103.26.195.131) 2019 оны 08 сарын 13

DAMPUURAACHDEE hunii zovlongoor biznes hiideg novshnuud

2  |  0
HEN(182.160.2.97) 2019 оны 08 сарын 13

dampuurval taarna

0  |  0
zochin(66.181.185.237) 2019 оны 08 сарын 13

medeej hunii hurungiig hulgaigaar awch mungu tonshij bgaa yum chini bayarlana huu dee

1  |  1
Top