С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо.
Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцлоо. Харин шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэлээ. Тэдний зүгээс хаалттай шүүх хуралдаанд хөндлөнгийн хяналт тавихын тулд шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй түр хорооны гишүүд өнгөрсөн баасан гаригт шүүхэд хүргүүлсэн ч хүсэлтийг хүлээж аваагүй юм.
УИХ-ын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах тайлбарыг авлаа. Ж.Батзандан “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж, хилсээр хэрэг хүлээлгэсэн гэдэг асуудал нэлээн удаан яригдаж байна. Олон улсын парламентын холбоо энэ асуудлыг судалж үзээд эрүүдэн шүүх замаар хэрэг тулгасан байна гэдэг дүгнэлтээ өгөөд хоёр жил болж байна. Харамсалтай нь Монгол Улсын төр засаг хүлээж авахгүй, эрүүдэн шүүсэн этгээдүүдийг хамгаалж ирсэн. УИХ дээр Түр хороо байгуулагдсаны үр дүнд эрүү шүүлтийн бичлэгүүдийн өчүүхэн хэсгийг олон нийтэд гаргасан. Эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Шүүх хурлыг явуулахгүй байхыг шүүгдэгчдийн зүгээс шалтгаан гаргаж, хойшлуулах, цаг хожих, шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байгааг ард түмэн харж байгаа биз дээ.
Б.Хурцын эхнэрийн компанийн ажилчид шүүх танхимын гадаа жагсаж, Ц.Нямдорж, Ж.Батзандан нарыг шүүх хуралд оруулж болохгүй шүү гэсэн лоозон барьсан байсан. Түр хорооны гишүүд шүүх хуралд оролцож, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих байсан ч шүүхийн бүрэлдэхүүн хуралдаж, биднийг оруулахгүй байх шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 34.4 зүйлд “Шүүх хуралдааныг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хаалттай явуулах боломжтой” гэж заасан. Энэ хэргийг бүрэн хаалттай явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа. Учир нь энэ хэргийн 90 хувь нь улсын нууцаас гарсан байгаа. Хаалттай шүүх хуралдааны нэрийн дор гэмт хэрэгтнүүдийг хамгаалах оролдлого битгий гараасай гэж хүсч байна” гэлээ.
Шүүх танхимын гадна Шударга ёсны төлөөх иргэдийн хөдөлгөөний төлөөлөл жагсаал хийж, Б.Хурц нарыг хэрэгт яллагдагчаар татсан асуудлыг эсэргүүцэх байр суурьтай байсан бол DMNN нэгдэл болон иргэний хөдөлгөөнийхөн эрүүдэн шүүсэн асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдэж, гэм буруутай этгээдүүдэд шүүхээс хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэн мөн жагссан. Шүүх танхимын гадаа жагсагчдаас гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хүрэлцэн ирсэн байв.
DMNN нэгдлийн Удирдах зөвлөлийн дарга Д.Даш “Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Хаалттай явуулаад булхайгаа нуух гэж байгаа юм уу. Шүүх хурлыг даргалж байгаа Отгонжаргал шүүгчийг бид эсэргүүцэж байна. Энэ хүн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед томилогдсон. Нөхөр нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн. Тийм учраас шударга шийднэ гэдэгт эргэлцэж байна. Шүүх хурлыг хаалттай хийж байгаа нь буруу. Эрүүдэн шүүсэн бичлэгийг монгол даяар үзсэн. Б.Хурц нарт хатуу шийтгэл оногдуулах ёстой. Эрүүдэн шүүсэн хэрэг дээр ял авах ёстой. Бүгд харсан шүү дээ. Эд нар хуулийн янз бүрийн гаргалгаа гаргаж байгаа. Тагнуулынхан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүж болно гэдэг зүйл ярьж байгаа. Тийм зүйл байж болохгүй. Шүүх эрүүдэн шүүсэн хүмүүсийг гэм буруутайд тооцно байх гэсэн итгэлтэй байна. Шийтгэл хүлээлгэхгүй зүгээр өнгөрөх юм бол Монгол Улс дэлхийн жишгээс зөрсөн, хүний эрх зөрчсөн зүйл болно” гэлээ.
Шүүх танхимын гадна шүүгдэгч нарын ар гэр, ойр дотнын хүмүүс нь ирж тайван жагсаал хийлээ. Нүүрэндээ амны хаалт зүүсэн иргэд жагсаал зохион байгуулсан. Өөрсдийгөө Шударга ёсны төлөөх иргэдийн хөдөлгөөнөөс тайван жагсаал зохион байгуулж байна хэмээн тайлбар хийж байв. Тэдгээр иргэд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардсан. Шударга ёсны төлөөх иргэдийн хөдөлгөөний төлөөлөл “Тайван жагсаалаар тодорхой хэдэн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт олон нийтийг талцуулж байхаар С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг ил болгочих хэрэгтэй. Хоёрдугаарт шүүх хурлыг хэн нэгэн сайд, дарга, тусгай албаны хүмүүсийн нөлөөгүйгээр нээлттэй хийгээч. Тэгж ард түмний эргэлзээг арилгах хэрэгтэй байна. Шүүх хурлаа нээлттэй хийгээд нотлох баримтыг олон нийтэд үзүүлэх хэрэгтэй. Т.Чимгээгийн ээжтэй нь уулзлаа. Бидэнтэй санал нэг байна” гэлээ.
Иргэдийн хэлж буйгаар нүүрээ нууж, амны хаалт зүүсэн дээрх иргэд нь шүүгдэгч Б.Хурц нарыг хамгаалах зорилготой, зохион байгуулалттай ирсэн хүмүүс гэдгийг хэлж байв. Тэдний дотор шүүгдэгч Б.Хурцын авга ах ирсэн байлаа.
Бүтэн өдөр хаалттай үргэлжилсэн Б.Хурцын шүүх хурал 20:00 цагийн үед завсарлаж, өнөөдөр шүүх хурал 09:00 цагаас үргэлжлэхээр болов.
Сэтгэгдэл ( 12 )
Irgediin hudulguun geed haa ba bugd alga mungu baihgui humuus t uilchlehgui ba
Хөдөөний нэгэн жирийн иргэн Содномдаржаа Чимгээ нарыг тагнаж эрүүдэн шүүж ял тулгасан Монгол улсын тагнуулын байгууллага хурц нар сайн ажиллажээ. хурц генерал цол хүртсэн гээ биз дээ. Иймд 5 жил өгөөд түүнийгээ 5 сарын тэнсэн болгоод жүжиг дуусах биз харж л байяа.
Хөдөөний нэгэн жирийн иргэн Содномдаржаа Чимгээ нарыг тагнаж эрүүдэн шүүж ял тулгасан Монгол улсын тагнуулын байгууллага хурц нар сайн ажиллажээ. хурц генерал цол хүртсэн гээ биз дээ. Иймд 5 жил өгөөд түүнийгээ 5 сарын тэнсэн болгоод жүжиг дуусах биз харж л байяа.
ХУРЦЫН ТАЛЫГ ХАМГААЛЖ ЖАГСАЖ БАЙГАА ЖАГСАГЧИД НҮҮРЭЭ НУУДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ ТЭДНИЙ ЗУРГЫГ АВЧ АРД ТҮМЭНД ХАРУУЛАА Ч МӨН ХАМГААЛАХ БОЛСОН ШАЛТГААНЫГ АСУУХ СУРВАЛЖЛАГ Ч АЛГА УУ? ТЭД ЭСВЭЛ АВИЛГАЛ АВАН ЖАГСАЖ БАЙГАА ЮМ УУ? СОНИН Л БАЙНА НҮҮРЭЭ ХААХЫГ БОДХОД ЯАВ Ч ШУДРАГА ХҮМҮҮС БИШ БАЙНА.
Алсан гээд бгаа хумуусийнхээ Хэргийг нотлох баримтуудыг ил гаргаад л тавчихавал Ард тумэн хэн буруутайг нь ойлгоно доо?!
ХУРЦ АЛУУРЧИН СОШИЛООР ДҮҮРЭН НО НЬ БНА
ХУРЦЫГ ХУРДАН ШУУРХАЙ ШОРОНД ХИЙ
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
ШҮҮХ ХУРЛЫГ АНХНААСАА ТӨВ АЙМАГТ ХИЙХ НЬ БУРУУ БАЙСАН ЮМ ДАА.АРД ТҮМНЭЭС НУУЖ ЦӨӨН ХҮН ОРОЛЦУУЛАХ ЗОРИЛГООР ХӨДӨӨ ХИЙЖ БАЙГАА НЬ ЦААНАА МАНАН МАФИ АЖИЛЛАСААР БАЙГААГИЙН БАТАЛГАА.ШҮҮГЧДЫГ ШИЙДВЭРИЙНХ НЬ ДАРАА ЯАХЫГ АРД ТҮМЭН МЭДЭХ БОЛНО.ИРГЭНИЙ ДАЙНЫ ЭХЛЭЛИЙГ Ч ТАВЬЖ МЭДЭХ ЮМ ШҮҮ.
Dandaa neg taliig barisan medeelel, yag goliig ni, unen shudarga medeelel, tulburgui bichih setguulch bhgui bolson niigem um daa... unuu uurdiiguu 4 deh zasaglal geed bdag “dur esgegch nar” boljee. Emgenel