"Халх гол, Ялалтын 80 жил" үзэсгэлэн нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

"Халх гол, Ялалтын 80 жил" үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /2019.08.12/ Үндэсний музейд боллоо.

Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгөөс 80 орчим биет үзмэр, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний музейгээс гэрэл зураг, архивын баримтыг зургаар харуулсан тайлбар бичвэр бүхий үзүүлэнт самбарууд үзмэрт дэлгэгдэв.

Нээлтэнд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Элчин Зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний музейн захирал Татъяна Анатолывна Бороноева болон Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ажилтан албан хаагчид, бусад олон зочид хүрэлцэн ирж, үзэж сонирхлоо.

"Халх гол, Ялалтын 80 жил" үзэсгэлэн наймдугаар сарын 12-25-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй гарна. Эрхэм хүндэт үзэгчид та бүхнийг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top