Драмын урлаг нь төрөл жанрын хувьд дотроо маш олон задардаг. Дэлхийн театрын урлагт 20-р зууны эхэн үед цоо шинэ төрөл үүсэж хөгжсөний нэг нь варьете театр юм. Монголд тэр бүр тавигдаад байдаггүй энэ төрлийн жүжиг тавигдахаар болжээ.
Тодруулбал, Урлаг судлаач, шүүмжлэгч, зохиолч П.Батхуягийн моно жүжгийн зохиол, залуу найруулагч Н.Дорждэрэмийн бүтээл "Саксафон" варьете жүжиг тайзнаа тавигдахад бэлэн болжээ. Жүжгийн гол дүрд "Шинэ үе" продакшны жүжигчин Э.Батхүү тоглож байгаа аж.
"Саксафон" варьете жүжиг наймдугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд "New Marquee" энтертаймент төвд 22:00 цагаас тоглоно.
Сэтгэгдэл ( 0 )