С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай сурвалжлах шүүх хурлыг газар дээрээс нь сурвалжилж байна.
Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ”Өмнө нь болсон гурван шатны шүүх хурал худлаа шүүх хурал болсныг ард түмэн мэдэж байгаа. Миний хүү болон Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн эзнийг олохоор энэ шүүх хурал болж байна гэж ойлгож байна. Үнэхээр хүүг минь эрүүдэн шүүж, худлаа хэрэг үүсгэн төлөвлөсөн гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас шүүх байгууллага үнэн зөвөөр шүүгээсэй, худал бусармаг зүйл хийсэн хүмүүсийн талд бүү ороосой гэж хүсэж байна” гэлээ.
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат ”2016 онд хоригдоход нь л эрүүдэн шүүсэн. Тэр үед бичлэг дээр болж байгаа бүх процессыг хэлж байсан. Амгаланбаатар манай өрөөнд орж ирээд дарамталсан, элдэв өнгөөр хараасан, хаалга өшиглөсөн гэж надад хэлж байсан. Үүнийг би тухайн үед Хүний эрхийн комисс болон прокурорт хандаж байсан. Хүний эрхийн комисс болохоор прокурорт ханд гэсэн хариулт өгч байсан. Би прокурорт хандахаа Хүний эрхийн комиссоор заалгадаг тэнэг хүн биш. Прокуророос надад хариу өгөөгүй. Г.Эрдэнэбат прокурор “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Тийм зүйл байхгүй. Тэд байнгын хараа хяналтад байгаа” гэж хэлж байсан. Эрүүдэн шүүсэн бичлэг гараад ирсэн чинь Г.Эрдэнэбат прокурорын байр суурь өөр болчихсон “Зарим нэг зүйлийг бид мэдэхгүй байх боломжтой” гээд яриад зогсож байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар багтаж байгаа бол хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар болон С.Зориг агсны эхнэр Б.Булган оролцож байна.
ВИДЕО:
Сэтгэгдэл ( 0 )