XMF: Хуур хөгжмийн наадамд оролцох Монгол УРАН БҮТЭЭЛЧИД

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголд нэвтрүүлэх зорилготой "Хуур" хөгжмийн наадмыг (XMF) гурав дахь жилдээ наймдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус хөгжмийн наадмыг зорин очих үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. "XMF" наадамд оролцож буй Монгол уран бүтээлчдийг танилцуулъя.


Наймдугаар сарын 23-нд тоглох уран бүтээлчид: 

Жил бүр зохион байгуулагддаг "XMF" олон улсын хөгжмийн наадамд оролцох Монгол, хип хоп артистуудын нэрс тодорсоор байна. Бидэнтэй хамт нэг үдшийг доргио өнгөрөөх болсон эхний артистууд бол бидний Rapper big gee нэрээр нь сайн мэдэх Т.Мөнх-Эрдэнэ. Тэрээр анх Click click boom нэртэй бүлгэм байгуулж нөхдийн хамтаар уран бүтээл туурвиж эхэлжээ. Тэр цагаас хойш 13 жилийн турш тасралтгүйгээр тус урсгалд зүтгэж Монголын хип хоп-д томоохон хувь нэмэрээ оруулаад байгаа юм. Сүүлийн жилүүдэд тэрээр Real label, Enthusiast gym-г үүсгэн байгуулж, шинэ залуу үеийнхэнийг дэмжин тэдэнд үлгэр дуурайлал болон ажиллаж байна.


Олон талаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг татсан дараагийн уран бүтээлч бол реппер, продюсер Одонгийн Баярсайхан буюу Rokit bay.  Тэрээр анх уран бүтээлчийнхээ гарааг 2007 онд “Асуулт форум” – аас Nevalast нэртэйгээр эхэлж байжээ. Тэрээр студийн гурван цомог гаргаж байсан ба 2011 онд Пуужин баяраа, 2013 онд Эвдэрхий хүмүүс, 2016 онд Хариуцлага цомгуудаа олон нийтэд цацжээ. Мөн тэрээр реппэр гэдгээсээ гадна хэд хэдэн киноны гол дүрийг бүтээсэн. Сүүлийн жилүүдэд Rokitbay репперийнхаа карьериас түр завсарлаад байсан бөгөөд энэ хооронд Авъяаслаг Монголчууд шоуны гурван улирлыг шүүгээд зогсохгүй өөрийн “Онцц Дүмд” цуврал хүүхэлдэйн киноны  хоёр улирлыг гаргаж олны хүртээл болгосон. Тэгвэл үндсэн карьераасаа завсарлаад байсан уран бүтээлч маань энэ жил XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа эргэн үзэгч түмэнтэйгээ уулзхаар болсон байна. Мөн Дэлхийн 38 орноос   цугларсан 50 гаруй шүүгчтэй АНУ-ын CBS телевизийн   уран бүтээл болох  “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу  “The Worlds  best”   шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж шүүн тунгаасан билээ.


Одоо танилцуулах артист бол Шоо хамтлагаас гараагаа эхэлж Opozit нэрийн доор сонсогчдийг байлдан дагуулж байсан нэгэн. Тийм ээ энэ бол реппер Энэрэл. Тэрээр анх шоо хамтлагаас гараагаа эхэлсэн цагаасаа хойш мөн л тасралтгүй урлагт зүтгэж яваа. Opozit хамтлагийн хамтрагч Гантулгатай тааламжгүй харилцаатай болсон тул соло уран бүтээлч хийх болсон ч тэд эргээд сайн найзууд болсон байдаг. Одоогийн байдлаар Энэрэл Belluci records-г ажиллуулдаг бөгөөд түүний гаргасан хамгийн алдартай дуэт репперүүд бол бидний мэдэх Vandebo хамтлаг юм. Мөн тэдний хамтран бүтээсэн “У на на” дууг мэдэхгүй хүн байхгүй байх. Учир нь цацагдаад  хоёрхон сар болж байгаа ч аль хэдийн 4 сая үзэгчийн хандалт Youtube сайтад аваад байгаа юм.


Харин одоо Монголын хамгийн халуухан реппер болох Mrs.M –ийн талаар өгүүлэх нь зүйтэй байх. Тэрээр өөрийн гэсэн хэв маяг, тачаангүй үглэлт, төрхөөрөө олон охид, залуусын зүрх сэтгэлийг татдаг нэгэн. Түүний youtube сувагдахь хамгийн олон үзэлттэй дуунуудад “Цор ганц”, “Bang”, “Ядаргаа” зэрэг дуунууд нь багтаж байна. Түүний тухай бас нэгэн сонирхолтой зүйл бол тэр хэзээ ч том хар нарны шилгүйгээр үзэгчдийн өмнө гардаггүй гэхэд болно. Тиймээс  энэ нь түүний image –ийг тодорхойлох нэг хэсэг болж чаддаг байна.  Мөн чадварлаг реппер бүсгүй маань саяхнаас Хонг конгийн B2 talent asia LLC тэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн таван сард хамтран бүтээсэн уран бүтээлээ олон нийтэд цацсан билээ.


XMF –ийн тайзнаа бидэнтэй цуг байх дараагийн уран бүтээлч бол реппер Thunder. Түүнийг хүүхэд залуус анх Реп дэмбээ хэмээх гудамжны дисс тэмцээнээс нь мэдэх биз ээ. Хожим нь тэрээр Backyard хэмээх тэмцээний ялагчаар тодорч уран бүтээлийнх нь гараа эхэлсэн гэхэд болох юм. Тэрээр үгэлж залуучуудыг сайнд уриалсан, эерэг хандлага бэлэглэсэн уран бүтээлүүдээрээ түүчээлдэг нэгэн. Тиймээс ч залуучуудын дунд нилээд ритинг өндөртэй репперүүдийн нэг болон гарч ирээд байгаа юм.


Шинэ цаг үеийн реп урсгалд хүч түрэн гарч ирээд байгаа артис бол  нисдэг чоно WOlfizm. Тэрээр анх 2014 онд анхныхаа дууг хийж байсан бөгөөд Rapper big gee-ийн label-тай хамтран ажилладаг байсан. Нэгэн ёсондоо wolfizm нь Big Gee- гийн гарын шавь түүний үргэлжлэл гэж хэлж болохуйц нэгэн юм.


Уншигчдын маань XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа харахыг хүсч байгаа залуус бол Энхжамц, Эрдэнэболд нар юм. Гэхдээ тэднийг Vandebo гэдгээр нь сонсогчид нь илүүтэй мэдэх биз ээ. Тэд дархан хотоос гаралтай бөгөөд одоогоор хоёул ШУТИС-д суралцдаг. Тэд эхэлсэн цагаасаа хойш дууныхаа үг, ая, мастерингийг өөрсдийн биеэр хийж гүйцэтгэдэг байсан гэж ярилцдаг. Тэд Реппер энэрэлийг шүтдэг хэмээн нэг дуундаа хэлсэн бөгөөд хэсэг хугацаанд Belucci records-д гэрээтэй ажиллаж байсан. Тэдний Youtube сувагдахь бараг бүх л дуу нь хит болдог гэхэд илүүдэхгүй хамгийн актив уран бүтээлчдийн нэг юм.


XMF  олон улсын хөгжмийн наадмын тайзнаа хамгийн он удаан жил гарч буй XMF – ийн ахмад артист бол Roockie. Тэрээр наадмын хамгийн залуу реппер боловч тасралтгүй XMF –ийн тайзнаа гарсан гэдгээрээ онцлогтой. Мөн тэрээр охидын дунд нилээд цуутай нэгэн. Арга ч үгүй залуухан царайлаг уран бүтээлчийн хувьд байх л зүйл.


Rap dembee, backyard гээд олон уралдаанаар шалгаран цойлж гарч ирсэн нэгэн реппэр бол Mabberant буюу Мийгаа. Мөн адил залуу хип хопын үеийг нуруун дээрээ үүрч яваа артистын нэг юм. Түүний дууны үгэнд гүн утга учир, найраглал оршдог тул түүнийг сонсох залуучууд их байдаг биз ээ. Тэгвэл энэ  жил тэрээр XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаас та бүхэнтэй өөрийн уран бүтээлээрээ мэндчилхээр болоод байгаа юм байна.


Шинэ цагийн реп, трап хип хоп урсгал зонхилоод байгаа өнөө үед Oldschool хэв маягийн үглэлтээрээ түрэн гарч ирсэн залуучууд бол O.G Mob. Тэд хуучны хип хопын сэргээхийн хажуугаар шинэ үеийн хип хопыг ч мөн чадварлаг хийдэг ээ. Тэдний дуунд хурц нийгмийн шүүмжлэл хэл ихээр зонхилдог гэдгээрээ онцлогтой. Тэгвэл чадварлаг залуус маань энэ удаад мөн л адил ХMF – ийн тайзнаас та бүхэнд хонхны дуу сонсгох нь.


Наймдугаар сарын 24-нд тоглох уран бүтээлчид: 

Тэгвэл бидний дараагийн дурдахь артист бол Rapper Тsetse. Vanquish хамтлагтайгаа уран бүтээлээ туурвиж ирсэн тэрээр хэсэг завсарлага авсан ч сүүлийн жилүүдэд эргэн ирэлт хийгээд байгаа. Түүний сүүлийн саруудад гаргасан дуунууд нь маш их хандалттай байгаа. Мөн тэрээр амжилттай яваа бизнесмен юм. Учир нь тэрээр саяхан өөрийн гэсэн шинэ хувцасны SOYO брэндийг нээсэн, мөн Fibonacci хэмээх студийг удирдан ажиллуулж залуу шинэ үеийн уран бүтээлчдийг дэмжсээр байгаа билээ.


Өнгөрсөн долоо хоногт шинээр XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын артист листэнд багтсан нэгэн уран бүтээлч бол Don dior нэрээр залуучуудын дунд алдартай Мөнхтүлга юм. Don dior өөрийн гэсэн өвөрмөц төрхөөрөө залуучуудыг хэзээд байлдан дагуулж ирсэн нэг билээ. Түүний биений 50 хувь шивээстэй гэж нэгэн ярилцлаганд дурьдсан байсан ба эдгээр шивээснүүд нь түүний хувьд амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг гэж ээ. 


Харин хамгийн сүүлд онцлох уран бүтээлч бол Данди. Тэрээр анх Vanquish хамтлагаас уран бүтээлийн гараагаа хийж байсан. Сонсогчид нь түүний Dandi 27 гэдэг дуугаар нь бүр илүү мэдэх бизээ. Нэгэн үе дуучин Хишигдалайгийн найз залуу байсан тэрээр уран бүтээлийн хувьд нам гүм байна. гэхдээ Түүний сэтгэлд хоногшсон сайхан дууг  XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа сонсоно гэдэг юутай сайхан.


Харин наадмын хоёр дахь өдөр бидэнтэй хамт дуулж бүжиглэх нэгэн артист бол мэдээж Ука. Укагийн эрч хүч, үзэсгэлэн төгөлдөр байдал, содон стил гээд бүх зүйлс нь төгс гэж хэлэхэд хэлсдэхгүй. Монголын урлагийн ертөнцийн Үзэсгэлэнт дагина гайхалтай бүсгүй маань XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа олон хит дуунуудаасаа алийг нь бидэнд хүргэх бол оо. Ийнхүү энэ жил үзэгч түмэн XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа дээрхи артистуудын хамт 2019 оны 08-р сарын 23,24-ний өдрүүдийг хөгжмийн хэмнэлийг мэдэрч өнгөрөөхөөр болоод байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top