Реппер Десант: Шинэ репперүүд дунд сайн нь ч бий, муу нь ч бий

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Есдүгээр сарын зургаанд  рэппер Десант буюу С.Батболдын хамгийн анхны бие даасан “Young Og Underground” нэртэй тоглолт “Crocus Event Hall”-д 20:00 цагаас болох гэж байна. Хамгийн анх “Click Click Boom”, “Gangsta Service”-ээр овоглон тэсрэлт хийн гарч ирж байсан түүнийг энэ цагийн шилдэг репперүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэдэг. Хип хоп урлагт хөл тавиад арав гаруй жил болж байгаа тэрбээр залуу үеэ тун ч сайн дэмждэг нэгэн. Бидний сайн мэдэх реппер Тандерийг гаргаж ирсэн түүний тоглолтын бэлтгэл ажил хэдийнээ хангагдаж дуусжээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-“Young Og Underground” тоглолтын гол онцлог юу вэ?

-Миний тоглолт цэвэр энтертайнмент тоглолт болно. Хамгийн чухал нь би өөрийн хамгийн шилдэг гэсэн бүхнийг энэхүү тоглолт дээрээ гаргах болно.

-Тасалбар хэдэн хувь хэвлэгдэх вэ? Хэр их хүн ирнэ гэж та төлөвлөж байна?

-Тасалбар 1500 орчим хувь хэвлэгдэнэ. Тоглолтоос өмнө онлайнаар зарагдаж эхэлнэ, бас үүднээс  аваад орж болно. Миний хувьд бүх тасалбар борлуулагдаж дуусна гэж бодож байна.

-Тоглолтод насны хязгаар заасан байгаа юу? 

-18-аас дээш насныхан ирнэ. Тоглолтод өөрсдийн иргэний үнэмлэхтэйгээ ирээсэй гэж хүсэж байна. Мөн тасалбар дотроо олон янз байгаа, хүмүүс өөрсдийн хэрэгцээндээ тааруулан тасалбараа сонгох боломжтой.

-Та хип хопд анх хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Багаасаа л хип хопыг сонсож өссөн болохоор өөрийн дуртай зүйлийг хийхээр төлөвлөж, түүндээ  хөтлөгдөн одоог хүртэл үнэнчээр уран бүтээлээ хийгээд арав гаруй жил болж байна.

-Энэ хугацаанд өөрийн бие даасан тоглолтоо хийгээгүй байсан таны хувьд энэ тоглолтыг ямар болж өнгөрөөсэй гэж хүсэж байна. Тоглолт үзэхээр ирсэн сонсогчдыг ямар бэлтгэлтэй ирээсэй гэж хүсэх вэ?

-Юун түрүүнд би тоглолтоо хамгийн өндөр түвшний, бас хамгийн сүүлийн үеийн, шинэлэг зүйлсийг сонсогчдодоо хүргэхийг зорьж байна. Тоглолтын найруулгыг би өөрөө хийж байгаа учраас зөвхөн намайг сонсъё гэсэн залуучууд ирээсэй, ирсэн залуучууд маань хип хоп хувцсаар хувцаслаж, өөрсдийн стилийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна. Мөн залуус маань соёлтой байгаасай.

-Тоглолтод  ямар ямар уран бүтээлчид ирэх вэ? Ирсэн уран бүтээлчид сүүлд гаргасан бүтээлээсээ дуулах уу? Эсвэл үе үеийн хит бүтээлээсээ дуулах уу?

-Тоглолтод надтай хамгийн ойр байдаг уран бүтээлчид ирэх болно. Click Click Boom, Gangsta Service, Ballergang, Tоонот рекордс, Big Deal энтертайнмент бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн дан ганц сүүлийн жилүүдийн бус үе үеийн уран бүтээлүүдээсээ дуулна.

-Гаднын оронд байгаа таныг сонсдог залуучуудад тоглолтыг үзэх боломж олдох болов уу?

-Мэдээж, тоглолт дуусаад тун удахгүй гадаадад суугаа сонсогч залуучууддаа бэлэг барина. Тэр нь аялан тоглолт байх болно. Аялан тоглолтоо Европоос эхлэхээр төлөвлөж байна.

-Сүүлийн жилүүдэд идэвхтэй уран бүтээл хийсэн гэж таныг харж байна. Дараагийн уран бүтээл хэзээ цацагдах вэ? Цомгоо хэзээ гаргах вэ?

-Тоглолтоос өмнө шинэ уран бүтээл бэлэн болно. Өөрийн бие даасан цомгийг 2020 оны дундуур бэлэн болгоно гэж бодож байна. Аль болох сонсогчдод шинэ бөгөөд чанартай бүтээл сонсгохыг зорьж ажиллаж байна.

-Тоглолтоосоо өмнө ямар нэгэн арга хэмжээнд оролцох болов уу?

-Үгүй ээ.  Анхны бие даасан тоглолт учраас аль нэг арга хэмжээнд оролцох бодолгүй байна.

-Таны бодлоор арван жилийн өмнөх хип хоп хэр өөрчлөгдсөн гэж харж байна вэ? Хөгжлийн хувьд өссөн гэж бодож байна уу, эсвэл?

-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хип хоп урлаг эрчимтэй өөрчлөгдөж байна. Монголд ч ялгаагүй их зүйл өөрчлөгдсөн. Дууны утга агуулгын хувьд хүнд ямар нэгэн санааг хүргэх гэхээсээ илүү хоосон шинж чанартай болсон гэж боддог.

-Шинэ залуу рэпперүүдийн тухай бодлоосоо хуваалцаач?

- Маш олон шинэ залуу рэпперүүд гарч ирж байна. Тэдэн дунд сайн нь ч бий, муу нь ч бий. Хип хоп гэдэг хувь хүний үзэл бодлыг шууд тусгаж байдаг учир өөр өөрсдийнхөө л ертөнцийг дуулж байгаа байх.

-“Тоонот рекордс”-ын хувьд шинэ уран бүтээлч ойрын хугацаанд шинээр гаргаж ирэх үү?

-Энэ жилдээ манайх шинэ хүн бэлдэх төлөвлөгөө байхгүй байгаа. Бид маш шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Тоглолтын дундуур үзэгчдэдээ барих гэнэтийн бэлэг байгаа юу?

-Байгаа. Гэнэтийн бэлгүүд ар араасаа хөврөх болно.

 

 

 

 

 А.Энхмаа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
proof(103.229.122.188) 2019 оны 08 сарын 20

ymar niigmiig todorhoilj ymar ug heleh gej bgaa bilee ho ylgawargui sonsgoh bolomj olgooch

0  |  0
Miigaa(66.181.161.7) 2019 оны 08 сарын 24

Vnxeer.number.1.zuwxun.MR.D.zorinooo

1  |  0
Бямбадаваа(202.126.89.66) 2019 оны 08 сарын 24

Дэмжджг шүү Амжилт

2  |  0
zochin(66.181.161.122) 2019 оны 08 сарын 26

uneheer mongoliin #1 mr D shuu amjilt zaaval uznee

2  |  2
G@NGST@ SeRViCE(153.129.192.6) 2019 оны 08 сарын 24

Amjilt husie MR.D, Good Luck Bro, You are number 1 G@NGST@ R@PPER yeah, RE@L R@P-eer shuuruulaad uguurei hamaa, uzuuleed ug pizda.....

4  |  0
IT s me(202.126.89.228) 2019 оны 08 сарын 22

taslbar heden togrognii untei wee

2  |  0
USA-d Ireerei(72.143.223.211) 2019 оны 08 сарын 20

Seattle/ San-Fran bruhh!!

2  |  0
Shak(202.126.89.75) 2019 оны 08 сарын 26

Uraad ug mr.D.

3  |  0
сайханаа (192.82.64.251) 2019 оны 08 сарын 26

urj tasdaad ug

4  |  0
tsogo(202.70.34.38) 2019 оны 08 сарын 20

#1 shu D bro

3  |  1
Зочин(106.244.230.238) 2019 оны 08 сарын 20

Монголд байсан бол очиж үзэхсэн

9  |  0
Top