Б.Хурц нарын шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 15

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр буруутган шүүж байна. Шүүх хурал дөрөв дэх өдрөө өнөөдөр /2019.08.15/ Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм. Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, С.Зориг агсны гэргий Б.Булган нар оролцож байна. Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж байна.

Шүүх хурал өнөөдөр дуусаж, шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулж магадгүй байна. Шүүгдэгчид, гэрч, хохирогч нар тайлбар, мэдүүлгээ өгөөд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top