Өнгөрсөн тавдугаар сард Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хоттой ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэсэн билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хийх анхны ажлаа эдийн засгийн бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Братск хотод ирэх есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэдболох тус бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн төр, захиргааны байгууллага болон худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөлөл бүхий нийт 50-иад хүн оролцоно. Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат /2019.08.13/ Братск хотыг зорих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд удирдамж, хөтөлбөрийг танилцуулж, хэрхэн бэлтгэл хангаж оролцох талаар чиглэл өглөө.
Эдийн засгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад Братск хотын зүгээс ихээхэн анхаарал тавьж байгаа төдийгүй хил гаалийн асуудлыг зохицуулах зэргээр бүхий л бэлтгэлийг хангаж байгаа аж. Мөн тус хотын зах зээлд Дархан нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах, зарж борлуулах зорилгоор Дарханы худалдааны төвийг байгуулж ажиллуулахаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )