Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.4 хувь буюу 194.4мянган төгрөгөөр нэмэгдсэн статистик үзүүлэлт гарчээ.
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 121.2мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.
Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.5 мянган төгрөгөөс өссөн үзүүлэлт гарсан байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн ажээ.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300.000 төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар, 300.001-500.000 төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар буурсан байна. Харин 1.600.001-2.100.000 төгрөгийн орлоготой өрхийн 24.6 мянгаар, 2.100.001 төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн байна.
Зарлагын хувьд 300.000 төгрөгөөс доош зарлагатай өрх 26.8 мянгаар, 500.000 төгрөгийн зарлагатай өрх 37.8 мянгаар буурсан бол 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрхийн тоо 46.3 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Сэтгэгдэл ( 3 )
ee gaylai . ehner bid 2 niileed 800 000 avdag . avtmataar 400 000 nemegdej baigaa yum uu
Manai statikiinkhan dandaa sogtuu khymyys baidag yum u esvel shar khadni emchlyylegch nar baidag baikhaa.
shan shaana shvv luiwarchid unen bodit too gargaach