ШҮҮХ: Б.Хурц нарын хэргийн нотлох баримт, бичлэгийг үзэв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.08.15/ дөрөв дэх өдрөө үргэлжиллээ.

Шүүх хурлын явцын талаар Төв аймаг дахь өв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохицуулах албаны ажилтан Б.Жавхланбаяр өчигдөр өдөр мэдээлэл өгсөн. Тэрбээр “Шүүх хурал хуульд заасны дарааллынхаа дагуу явагдаж байна. Одоогийн байдлаар эд мөрийн баримтаа шинжлэн судалж, хураагдаж ирсэн бичлэгүүдийг үзэж байна. Дараагаар нь бичгийн нотлох баримтаа шинжлэн судална. Шүүх хуралдаан маргааш бас үргэлжлэн хуралдах төлөвтэй байна. Учир нь олон оролцогчтой, олон хавтаст хэрэг байгаа учраас олон өдрөөр хуралдаж байна. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаан хэвийн үргэлжилж байна. Шүүхийн байгууллага бол хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг бүгдийг нь судлах ёстой. Эд мөрийн баримтад дан бичлэг бий" гэдэг мэдээллийг өгсөн.

Шүүх хуралд оролцогчид өдөр цайны завсарлага авсан. Энэ үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгч болон хохирогч Б.Булган зэрэг оролцогч талууд шүүхийн танхимаас гарч явсан. Энэ үеэр шүүгдэгч есөн хүний нэг нүүрээ халхалж гарч ирсэн бөгөөд хэвлэлийнхэн мэдээлэл авахаар түүнээс асуулт асуусан ч хариулт өгөлгүй нүүр буруулсан юм. Шүүх хуралдаанд улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3, хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн 3, нарийн бичгийн дарга 2, хамгаалалтын цагдаа 6 нийт 49 оролцогчтойгоор шүүх хуралдаан  болж буй юм.

Шүүх хурал өчигдөр үдшийн 21:00 цагийн үед завсарлаагүй байв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(150.129.143.94) 2019 оны 08 сарын 17

Бүхэл бүтэн Монгол улсын шүүх байна. Үнэн мөнөөр нь шүүгээд буруу зөвий нь ялгаад гаргаад ирэх байлгүй дээ. Арай ч нэгий нь нөгөөгөөр устгуулах тийм муухай зүйлийг үр удамдаа үлдээх хэмжээни й ухамсар төлөвшөөгүй шүүгч нар биш байх гэж найдаж байна.Үнэхээр дарамт шахалт үзүүлж хүмүүсийг үзэшгүй муугаар доромжилж эцэг эх ах дүүс үр садыг нь яс махтай нь хатаасан хэрэг нотлогдвол ялаа үүрээд явах ухамсар төлөвшсөн байх гэж найдаж байна.

0  |  0
Овгон.(5.77.28.53) 2019 оны 08 сарын 16

Яандаа залуучууд минь Монголыг Монголоор нь устгах ажиллагаанд оролцож байхч гэждээ.Тумэн олон .ахмадууд ойлгож л байгаа зуйл шуудээ.Одоогийн энэ явуулга хаанаас болоод байгааг дугнэж узсэн уу? Аль ч нийгэмд дунд нь яс хаяж оорсдоор нь устгуудах ажиллагаа явагддаг ухааннт овгод Ур удамдаа таслахгкй нь тулд уртэй хумуустээ их анхаардаг байсан юм.Энэ бодлогыг устгах ажиллагаа явагдаж байна шуу!

0  |  0
Top