ДАРХАН-УУЛ: ДЦС-ын ахмадууд АХА тэмцээн зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Дархан хотын Дулааны цахилгаан станцын ахмадууд Чингис хааны түүхэн дурсгалт өлгий нутгаар аялж Хар зүрхний хөх нуурын байгалийн цогцолбортой танилцлаа. Дархан хотыг бүтээж босголцсон эрчим хүчний ахмад ажилтнууд жил бүр ингэж эх орноороо аялж сэтгэл оюунаа сэргээн амардаг уламжлалтай.

Энэ удаа ахмадууд их Монгол улс, эзэн хааныхаа тухай мэдлэг ойлголтоо сэргээсэн сонирхолтой аялал хийлээ. “Монголын Нууц Товчоо” туульсад тавантаа дурдагддаг Хөх нуур, хойморт нь сүндэрлэдэг Зүрх хайрхан, Сэнгүр горхины тухай асуулт хариултын “АХА” тэмцээнийг нуурын хөвөөнд явуулж, эх түүхээсээ суралцлаа. 

О.Хишигсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top