ХОВД: “Цайны зам II" өв соёлын наадам болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Олон угсаатны өв соёлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, ХХААГ-аас мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “Цайны зам II өв соёлын наадам”-ыг наймдугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр /2019.08.15/ аймгийн төв талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаа нь Ховд аймгийн 17 сумын иргэд  хөдөлмөрчдын  амьдрал ахуй,  угсаатны соёл, уламжлалыг  шингээсэн үндэсний хувцастай  ёслолын жагсаалаар эхэлсэн юм. Үүний зэрэгцээ “Тэмээн жин” арга хэмжээ зохион байгуулснаар Манхан сумаас 50 орчим тэмээтэй, зургаан жинчин тэмээн жингийн цуваа хөтлөн 100 гаруй км нүүдэл хийн  аймгийн төв талбайд ирж,  тэмээнд ачаа ачиж нүүдэллэх эртний соёл уламжлал,  ёс заншлын нэгээхэн хэсгийг  иргэд олон нийтэд  сурталчлав. 

“Цайны зам” өв соёлын хоёрдугаар наадмын нээлтийн үйл  ажиллагааны хүрээнд “Ховд экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаар 110 орчим аж ахуйн нэгж, иргэн 70 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зарж борлуулжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top